YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 338 OF 365

ХРИСТ ДОТОР ЯЛАЛТ БАЙГУУЛАХ

Мистий Каноё

Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг
Бурханд талархал нь байх болтугай.
- 1 Коринт 15: 57


Хүн бүр ялахыг хүсдэг. Тэр тусмаа дасгалжуулагч бид бусдаас илүү ялалтын талаар боддог
байх. Бидний амьдрал тэмцээн уралдаанаар дүүрэн шүү дээ. Гэхдээ ялалт байгуулах
хүсэл нь тамирчидтайгаа харилцах цор ганц хандлага маань байж болохгүй бөгөөд “ямар
ч үнээр хамаагүй ялах” гэсэн ойлголтыг тэдэнд өгөх нь буруу юм. Алдарт дасгалжуулагч
Жон Вүүдэн “Ялалт байгуулах нь үргэлж сайн гэж бодохгүй байна. Ялалт нь үл итгэлцэл,
атаархал, өөртөө хэт их итгэх болон сэтгэл ханамжгүй байдал зэрэг сөрөг зүйлсийг ч
дагуулж магадгүй.” гэжээ. Зөвхөн ялах гэж улайрах болон багаараа амжилттай байх гэсэн
хоёр сонголтын дунд дасгалжуулагч хүн болгоомжтой алхах хэрэгтэй.
Бидний төлөө Христийн хийсэн зүйлс болон Түүгээр дамжуулан бидний хийж чадах
зүйлсийг харвал Бурхантай хамт буй нэгэн ямар ч агуу ялалтаас илүү үнэтэй зүйлсэд хүрсэн
юм. Лук 10: 19-т “... дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн.” гэж Есүс
хэлжээ. Бид Христ дотор алхаж байхдаа гэр бүлийн болон санхүүгийн асуудлууд, гадны
шахалт дарамт гэх мэт олон дайсантай тулгарах болно. Эдгээрт автах нь амархан боловч
Бурханы агуу ивээлээр дамжуулан бид “агуу ялалтыг” байгуулж чадах юм. (Ром 8: 37)


1.Та ялалт байгуулахын тулд багийнхандаа хэрхэн ханддаг вэ?
2.Тамирчдын тань хэн нэгэн нь Христийг таньж мэдвэл дасгалжуулагчийн хувьд та
үүнийг ялалт гэж тооцох уу?
3.Зөвхөн талбай дээр бус, амьдралдаа Христтэй хамт алхан ялалт байгуулахын тулд та
юу хийх ёстой вэ?
4.Нэмэлтээр унших: Дэд хууль 3:22; 2Самуел 8:6; 2Хаад 17:39; 2Шастир 20:17; Дуулал
18:32-35; 2Коринт 10: 3-5


Эзэн минь, бид бүгдээрээ ялахыг хүсч байна. Гэхдээ үүнээс илүүгээр Танд дуулгавартай
байж, өдөр бүр Таны үгээралхахад миньтуслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More