YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 337 OF 365

ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС...

Роб Аубрей

Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд
тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус,
сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
- Иеремиа 29: 11


Сагсан бөмбөгийн дасгалжуулагч тоглогчдоо сонгохдоо юунд анхаардаг вэ? Магадгүй
багийн тоглолтын төлөө хувийн чадваруудаа хөгжүүлж буй тоглогчид нь дасгалжуулагчид
хамгийн их таалагдаж, харин хуруун дээрээ бөмбөгөө эргүүлэх гэж оролдож буй нэгэн нь
нэг их анхаарал татахгүй байх.
Сагсан бөмбөгийн гол зорилго нь өрсөлдөгчөөсөө олон удаа цагирагт бөмбөг оруулах
юм. Хуруун дээрээ бөмбөг эргүүллээ гээд оноо авах боломжгүй л болов уу.
Бурхан бид бүгдэд авъяас чадвар өгсөн бөгөөд тэдгээр бэлгүүдийг зөв ашиглах нөхцөл
байдлуудыг ч бидэнд бэлдэж өгчээ. Бид өөрлүүгээ өнгийн харж, Бурханы өгсөн бэлгүүдийг
анзаарах хэрэгтэй. Тэгвэл Тэнгэрлэг дасгалжуулагч биднийг чиглүүлж, бэлгүүдээ хэрхэн
зөв ашиглахыг зааж өгөх болно.


1.Бурхан чамд ямар авъяас чадвар өгсөн бэ?
2.Бурханы хүслийн дагуу үйлдэж байгаагаа хэдийд мэдэж байсан бэ?
3.Түүний танд хариуцуулсан тоглогчид бий юу? Яагаад тэднийг танд даалгасан гэж
бодож байна вэ?
4.Нэмэлтээр унших: Естер 4:14; 2 Коринт 5: 1-10


Эдгээр авъяас бэлгүүдийг өгсөн Бурханд талархъя. Таны алдрын төлөө эдгээр бэлгүүдээ
ашиглахад туслаач. Бусдыг Тан руу удирдан чиглүүлэх боломжийг олгооч. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More