YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 336 OF 365

ЮУ БОДНО, ТИЙМ Л ЗҮЙЛ БИЙ БОЛНО

Кэти Вүүдс

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй,
юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг,
мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол
эдгээрийг тунгаан бодоцгоо.
- Филиппой 4: 8


Бараг бүх христитгэлт дасгалжуулагч тамирчдаа эерэг сэтгэлгээгээр дасгалжуулахыг
хүсдэг. Гэхдээ зарим өрсөлдөөнт нөхцөлд бид гол зүйлсээ мартахад хүрдэг. Бид гаднаа
эерэг, бүтэмжтэй байж болох ч бидний дотор дарамт үүсдэг ба энэ нь сөрөг байдлуудыг
бий болгодог.
Бид бодож буй зүйлсээ үйлддэг гэдгээ заримдаа мартчихдаг. Тамирчиддаа анхааруулж
сануулсан зүйлсийг тэд үргэлж боддог болохыг би олж мэдсэн юм. Хэрвээ би “гаргахдаа
алдаж болохгүй шүү” гэж хэлвэл өнөөх тамирчин маань хэрхэн гаргах талаар л бодох болно.
Паул филиппойчуудад “ эдгээрийг тунгаацгаа” гэж хэлсний адилаар тэмцээнтэй
холбоотой зүйлсээс гадна зөв сайн, үнэн зүйлс рүү тамирчдаа бид чиглүүлэх хэрэгтэй.
Тамирчид тэмцээндээ бүх анхаарлаа хандуулсан үедээ өөр зүйлийн талаар боддоггүйн адил
Есүс зорилгодоо бүх анхаарлаа хандуулсан байжээ. Тэрээр загалмайд очитлоо биднийг
гэхээ хэзээ ч зогсоогүй бөгөөд хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэтгэжээ.
Христитгэлт тамирчид бид зорилгоо биелүүлж, авъяас чадвараа хөгжүүлэхийн тулд
амьдралынхаа хэсэг бүрд хичээл зүтгэл гаргах ёстой. Зөв болон үнэнд анхаарч, үргэлж
тэр тухай тунгааж байхыг Паул бидэнд сануулсан юм. Хэрэв ингэвэл бид Бурханы амар
тайвныг олох болно.


1.Та ихэнхдээ эерэг зүйлсийн талаар боддог уу, эсвэл сөрөг зүйлсийн талаар боддог
уу?
2.Үргэлж боддог зүйл маань амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
3.Таны амьдралд нэр төртэй, шударга, ариун, сайшаахуйц ямар зүйлс байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 119:97; Ром 12:2; Филиппой 4:1-9


Оюун бодлыг минь Христ рүү чиглүүлж, Таны ивээлийг анхаарч бодоход туслаач. Амен

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More