YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 335 OF 365

СУЛ ТАЛ

Эрик Перукка

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөл дотор [Миний]
хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би
ихэд баяртайгаар мөхөсдлөөрөө илүү сайрхана. Иймд Христийн төлөө мөхөсдөл,
доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ
мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг.
- 2 Коринт 12: 9-10
Би Бурханы ивээлээр хөлбөмбөгчийн хувиар маш олон амжилтад хүрсэн. Гэхдээ зодог
тайлсан өдрөө хамгийн гайхалтай амжилтад хүрсэн ч анх үүнийгээ ийм өнцгөөс харж
байсангүй. Миний бүх амьдрал хөлбөмбөгийн оргилд хүрэх мөрөөдөл дээр тогтож байсан
бөгөөд хөлбөмбөгөөс салсны дараа төд удалгүй амьдрал минь нурж, бүх зүйл сүйрсэн.
Харин үүний ачаар би Есүс Христийн өмнө сөгдөж, Түүний дотор хүчтэй болсон юм. Ингэж
би хүчтэй байхын учрыг анх удаа ойлгосон билээ.
Бид энэ хүч чадлыг олохын тулд заавал амьдралаа сүйрүүлэх шаардлагагүй. Бид Бурханы
өмнө шударгаар зогсож, бүх нүгэл болон сул талаа хүлээн зөвшөөрч, Түүнийг амьдралдаа
урихад л хангалттай. Бид Бурханы өмнө сөгдсөн цагт ямар ч спортоор хичээллэснээс илүү
жинхэнэ хүч чадлыг олох болно. Бурхан бидний сул талуудыг хүч чадал болгон хувиргадаг
билээ.


1.Танд ямар сул тал байна вэ?
2.Эдгээрээс та зайлсхийж байна уу?
3.Та хүч чадлыг хэрхэн тодорхойлох вэ? Таны тодорхойлолт Библи дээрх тайлбартай
нийцэж байна уу?
4.Нэмэлтээр унших: Филиппой 4:13; 1Коринт 2:1-5


Эзэн, би таны өмнө бүх сул талуудаа хүлээн зөвшөөрч байна. Та эдгээрээр дамжуулан
намайг хүчирхэгжүүлээч. Та Өөрийн төгс хүчийг надтай хамт байлгаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More