FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

УРАМ ЗОРИГИЙН ҮНЭ ЦЭН
Майкл Кенли
Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд
үнэнч үлдэхийг тэдэнд ятгажээ. Барнаб бол сайн хүн бөгөөд Ариун Сүнс ба итгэлээр
дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв.
– Үйлс 11:23-24
Тоглогч эсвэл дасгалжуулагч байсан хэн бүхэн урам зоригийн үнэ цэн юу болохыг мэддэг
ч бид ихэнхдээ бусдын амжилт, хийж бүтээсэн зүйлээс илүүтэйгээр алдаа, дутагдлыг нь
хурдан хэлдэг. Нэр нь “Тайвшралын хүү” гэсэн утгатай Барнаб бол үгээр бусдыг ивээхийн
асар их үнэ цэнийг ойлгодог хүн байв. Тэрээр бүх төрлийн асуудал, бэрхшээл дунд итгэгчид
дээр ирсэн бөгөөд тэднийг мятаршгүй байж, бүх талаар Бурханы дуудсан хүн байхыг
уриалж байв.
Хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэлгүй зүрх сэтгэлийг нь өргөнө гэдэг хэмжээлшгүй их үнэ
цэнэтэй. Урам зориг нь зан чанарыг батжуулж, Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлж, үнэнч
байдлыг хөгжүүлж, итгэлийг гүнзгийрүүлж, баяр баясгаланг өрддөг. Дасгалжуулагчид бид
өдөр бүр бусдыг нэг бол урамшуулж, эсвэл мохоох сонголтыг хийж, ул мөрөө үлдээдэг. Бид
Барнабтай адил болох болтугай.
1.Та тамирчдаа мохоох байдлаар байнга залруулдаг уу?
2.Та тоглогчиддоо байгаа сайн чанараар нь тэднийг зоригжуулдаг уу?
3.Та Ариун Сүнс ба итгэлээр дүүрэн бурханлаг хүн гэдгээрээ танигдсан уу?
4.Нэмэлтээр унших: Үйлс 4: 36-37
Тэнгэрт байгаа Эцэг минь, би урам зоригийн үнэ цэнийг олж харлаа. Есүс Христээр
дамжуулан би Таны алдрын төлөө бусдад “Барнаб” болохын тулд намайг бурханлаг
урам зориг хайрлагч болгон Сүнсээрээ шинэчилж өгөөч. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Who Am I, Really? Discovering the You God Had in Mind

Pastor: The Leadership Trap That Destroyed King Zedekiah (And How to Avoid It)

Girl Read Your Bible: Guided Bible Reading Plan Volume 2

Be Fruitful

Ready for Action

Jesus’ Compassion: The Heart of Missional Living

Behind Closed Doors

The Holy Spirit: God Through Us

What the Bible Says About ... Volume 2
