YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 333 OF 365

ЖИНХЭНЭ АМЖИЛТ

Виктор Санта Круз

Харин Эзэн
—Марта, Марта, чи олон юманд санаа зовж, зүдрэх юм даа. Үнэндээ ганцхан л юм
хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.
– Лук 10:41-42


Нийгмийн жишгийн дагуудасгалжуулагчийн статус нь хожил, хожигдол дээр
үндэслэгддэг.Харамсалтай нь дасгалжуулагчийн хувийн үнэ цэнэ ихэвчлэн энэ
үнэлгээтэй холбогддог. Онооны самбар нь шувтаргын оноолтыг тодорхойлох оновчтой
арга боловч дасгалжуулагчийн хувийн амжилтын хэмжүүр болгон ашиглахад аюултай
барометр юм.
Улирлын тоглолтод хожигдсоныхоо дараа сэтгэл санаагаар унасан би багш
дасгалжуулагчтайгаа холбогдож, урам хугарсан талаараа ярьсан юм. Тэрээр надаас өөрийнх
нь өнгөрсөн улирлын оноог мэдэх үү гэж асууж билээ. Би мэдэхгүй байлаа. Багш маань 11-1
оноо бүхий өсвөрийн коллежийн аваргын тэмцээнийг авч гарсан байв. Тэр надаас “Хэрэв
чи миний оноог харсан бол намайг яаж тоох байсан уу?” гэж асуулаа.
“Би таныг үнэхээр бодож санаж явдаг!” гэж би хурдан хариулав. Түүнийг хүндэлж байгаа
минь хөлбөмбөгийн амжилтанд үндэслээгүйг түүнд мэдүүлэхийг хүссэн юм. “Тэгвэл чи
өнгөрсөн жилийн хожигдол хүлээсэн улирлынхаа төлөө яагаад гутарна вэ?” гэж тэр асуув.
Багш маань намайг амжилтын буруу тодорхойлолтын дор амьдарч байснаа ойлгоход минь
тусалсан юм.
Есүс Мариа, Марта нарын түүхээр дамжуулан амжилтын тухай өвөрмөц үзэл харааг
өгсөн билээ. Марта Есүст болон бусад хүмүүст зориулж хоол бэлдээд завгүй байхад Мариа,
Есүсийн хөлд суугаад, зүгээр л сонсож суув. Марта тусламж дутмаг байсанд бухимдсан тул
Есүсээс өөрт нь туслаач гэж Мариад хэлэхийг хүссэн. Есүс Мартагийн анхаарлыг дэлхийн
зүйлсээс сүнсний зүйлс рүү, ялангуяа Өөртэй нь харилцах харилцаа руу чиглүүлсэн. Бид
шинэ амьдралтай болохын тулд Тэр бидний үхэх ёстой байсан үхлээр үхэх гэж дэлхий дээр
ирсэн.
Хожлын амжилтын шагналыг нэг амжилт муутай жил үгүй хийж болно. Загалмай
байгаа учраас л жинхэнэ амжилт болох Есүсээр дамжуулан Бурхантай ойр дотно харилцах
харилцааг юу ч булааж чадахгүй. Хэрэв бид Христ дотор байгаа бол бид бүгд “амжилттай”
байгаа юм.


1.Та хожигдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
2.Өдөр тутмын нэгэн хэвийн ажил таны баяр баясгаланг үгүй хийдэг үү?
3.Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?
4.Нэмэлтээр унших: Номлогчийн үгс 2:4–11; Матай 6:25-34; Марк 10:17-31


Эзэн минь, миний итгэж найддаг амжилтын шүтээнүүдийг нураагаач. Намайг Тантай
улам ойр дотно болгож, намайг мэргэжлийнхээ үүргийг маш сайн, баяр хөөртэй
биелүүлэхэд туслаач. Та бол миний “амжилт”. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More