FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХОЁР ТОМ ҮГ
Мики Кэмпбелл
Есүс уйлав. – Иохан 11:35
Миний хамгийн дуртай бейсболын кинонуудын нэг бол Том Хэнксийн тоглосон Тэдний
Лиг кино юм. Нэг алдартай үзэгдэлд Хэнкс нэгэн эмэгтэй бейсболын тамирчинд
уйлахаа боль гэж хэлдэг. Түүний тушаалын цаана бейсболд уйлж болохгүй гэсэн утга
байв. Сэтгэл хөдлөл ихтэй Кабс клубын дэмжигчдээс үүнтэй санал зөрж магадгүй юм.
Дасгалжуулагчдын хувьд сэтгэл хөдлөлийг зохицуулах нь нэлээд хэцүү байдаг. Баг
маань сандарсан ч бид том тоглолтонд бэлэн байхыг хүсдэг. Гэхдээ тамирчид эсвэл
дасгалжуулагчид уйлах эсвэл хувийн сул талаа харуулах үед тэднийг дорд үздэг. Энэ нь
спорт болон амьдралын бусад талбарт зөвхөн чанга эр хүнийсэтгэл хөдлөлийг үзүүлэх
ёстой гэсэн үг үү? Үгүй, учир нь Есүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айгаагүй.
Лазарыг нас барсаны дараа түүний найз нөхөд, гэр бүлийнхнийг нь хараад Есүс маш их
шаналсан. Тэр тэдэнтэй хамт гашуудаж, Тэр найзынхаа үхэлд уйлсан. Бусад нь Есүсийг
уйлахыг хараад Тэр Лазарт хичнээн их хайртай байсан тухай ярьсан байдаг (Иохан 11:36).
Бид энэ амьдралдаа олон удаа уй гашуутай нүүр тулах байх. Заримдаа, ялангуяа эрчүүдийн
хувьд бид ямар сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, алийг нь илүү сайн далдалж
дотроо үлдээх хэрэгтэй вэ гэдэгтэй тэмцдэг. Хэрэв Есүс уйлдаг эр хүн байсан бол бид ч
гэсэн салфеткийг санаа зоволгүй хэрэглэж чадна. Цугларсан олон дунд хэн нь ч Есүсийг
уйлсныхаа төлөө сул дорой харагдах эсэх дээр юм яриагүй. Харин ч Түүний нулимсыг
хараад тэдний өрөвч сэтгэл хөдөлсөн. Бид тамирчиддаа санаа тавьж, тэдний баяр хөөр
болон зовлон гунигийг хуваалцан уйлдаг гэдгийг тамирчид маань харвал тэдний ч сэтгэл
хөдлөх болно.
1.Амьдралд ямар зүйл дээр уйлж болох вэ?
2.Амьдралын бэрхшээл дунд зан байдал, хариу үйлдлийг тань удирдан чиглүүлэхийг
та Есүст зөвшөөрч байна уу?
3.Өөрсдийг нь анхаарч халамжилж буй таныг хараад хүмүүс хэрхэн хариу үйлдэх бол?
4.Нэмэлтээр унших: Иохан 2:1–11; Иохан 9
Эзэн минь, бидний хийж, хэлж байгаа бүхэнд Есүс хувиршгүй үлгэр жишээ болдогт
талархаж байна. Бид айхгүй байж, харин ч зүрх зоригтойгоор хайр дотор үйлдэж,
ярихад туслаач. Биднийг төлөөх Таны агапе хайрыг бусдад харуулахад туслаач.
Намайг хайрлаж, Хүүгээ илгээсэнд баярлалаа. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Who Am I, Really? Discovering the You God Had in Mind

Pastor: The Leadership Trap That Destroyed King Zedekiah (And How to Avoid It)

Girl Read Your Bible: Guided Bible Reading Plan Volume 2

Be Fruitful

Ready for Action

Jesus’ Compassion: The Heart of Missional Living

Behind Closed Doors

The Holy Spirit: God Through Us

What the Bible Says About ... Volume 2
