FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БУРХАНД ИТГЭХ НЬ
Ал Ширбаум
Есүс түүнд
—Чи Намайг харсан учраас итгэв үү?
Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.
– Иохан 20:29
Бид ухамсарлаж байгаа эсэхээс үл хамааран итгэлээр амьдардаг. Бид унтраалга дарах
үед гэрэл асна гэдэгт итгэлтэй байдаг. Найз нөхөд, хань ижил маань харилцаандаа
үнэнч байна гэдэгт бид итгэдэг. Тоглогчид найдаж байгаа шиг тоглолтыг үзүүлнэ гэдэгт
менежерүүд итгэдэг. Багийн бүх тоглогчид тоглоно гэдэгт тамирчид итгэдэг. Библид
итгэлийг “найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэж
тодорхойлдог (Еврей 11: 1).
Итгэл гэдэг нь хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл хэлснийхээ дагуу явагдана гэдэгт итгэх юм.
Бид өөрсдийн бүрэн итгэдэггүй зүйлдээ, эсвэл итгэж найддаггүй хэн нэгэний төлөө амиа
өгвөл тэнэг хэрэг болно. Гэвч Бурхан л бүх цаг үеийн турш Өөрийгөө найдвартай гэдгийг
баталсан. Бид Бурханыг бодитоор хардаггүй тул Түүнд итгэхийн тулд итгэл зайлшгүй
хэрэгтэй. Амилсныхаа дараа Томаст Есүсийн хэлсэн үгс энэ үнэнийг маш тодорхой
харуулдаг: “Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!”(
Иохан 20:29).
Дасгалжуулагчид хүмүүсийг өөрсдийн шийдвэр, зан чанарт итгээсэй гэж хүсдэг. Үүнчлэн
тоглогчид болон бидний удирдлаган дорх бусад хүмүүс удирдлагад маань итгэхээр шийдэх
нь бидэнд таалагдах нь дамжиггүй. Бурхан биднээс амьдралын бүхий л талбар дээр ижил
зүйлийг хүсдэг. Энэ нь бид энэ дэлхий дээр зөвхөн Бурханд итгэх явдал билээ. Еврей 11-р
бүлэгт гарч буй хүмүүс Бурханд таалагдсан агуу итгэлийн үлгэр жишээг харуулдаг. Бидний
итгэл биднийг байхгүй болсны дараа ч бусдад нөлөөлж болдог гэдгийг тэднээс харж болно.
Бурхан итгэлийг үргэлж шагнана гэж Библид заадаг бөгөөд үнэндээ итгэлгүйгээр Түүнд
таалагдах боломжгүй билээ. Та аврагдахын тулд Бурханд итгэж, Түүний Хүү Есүс Христээр
дамжуулан Түүнтэй харилцаатай болсон уу? Хэрэв үгүй бол, яагаад одоо болохгүй гэж?
Гэмээ хүлээн зөвшөөрч, Христийг зүрх сэтгэлдээ уриарай (Ром 10: 9–10).
1.Бурханд амьдралаараа итгэхэд тань юу саад болж байна вэ?
2.Хүмүүс яагаад итгэл эвддэг вэ?
3.Хэн нэгэн таны итгэлийг алдахад танд ямар мэдрэмж төрдөг вэ? Хэн нэгэн танд
итгэх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
4.Нэмэлтээр унших: Иохан 1:12; 3:16; Ефес 2:8-9; Еврей 11:1–6
Бурхан минь, Христ бол миний Аврагч, Эзэн гэдэгт би аль хэдийн итгэсэн; одоо мөн өөр
арга замуудаар Танд итгэхэд надад туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Who Am I, Really? Discovering the You God Had in Mind

Pastor: The Leadership Trap That Destroyed King Zedekiah (And How to Avoid It)

Girl Read Your Bible: Guided Bible Reading Plan Volume 2

Be Fruitful

Ready for Action

Jesus’ Compassion: The Heart of Missional Living

Behind Closed Doors

The Holy Spirit: God Through Us

What the Bible Says About ... Volume 2
