FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХОНГИЛЫН ХАРАА
Майкл Хилл
Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц
юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы
дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
– Филиппой 3:13-14
Маш олон удаа дасгалжуулагчид өмнөх тоглолтын үеийг одоо цагийн стандарт
болгохыг зөвшөөрдөг. Энэ нь “Энд урьд өмнө хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй” эсвэл
“Бид хэзээ ч шувтаргад шалгарч байгаагүй” гэх мэт мэдрэмжийг илэрхийлдэг. Үүний үр
дүнд бид өнгөрснөөр одоог захируулахыг зөвшөөрдөг. Мэдээжийн хэрэг, өнгөрсөн нь
одоогийн гүйцэтгэл, багийн сэтгэл санаанд эерэг эсвэл сөргөөр нөлөөлөх боломжтой. Аль
ч тохиолдолд, өнгөрсөн жил болсон үйл явдлалдаа автах хэтэрхий амархан байдаг. Хойшоо
харахаас илүүтэйгээр бид улирлын амралтаар урдах зүйлдээ бэлтгэхийн тулд шаргуу
хөдөлмөрлөхөд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийн боломж бололцоогоо
бүрэн ашиглахын тулд өнгөрсөн улирлуудаа ард орхиж цааш алхах хэрэгтэй.
Элч Паул үүнийг дэндүү сайн мэдэж байсан. Тэрбээр хамгийн хэцүү түүхтэй ч хамгийн
агуу нөлөөтэй элч байсан. Паул итгэхээсээ өмнө Христэд итгэгчдийг хавчиж, тэднийг
устгахын тулд эрх баригчдаас зөвшөөрөл авч байсан. Гэсэн хэдий ч, итгэснийхээ дараа
Паул анхны чуулганы хамгийн хүчирхэг удирдагч болжээ. Тэр Есүсийн цусаар Бурханы
нигүүлсэл ба өршөөлийг хүлээн авсан бөгөөд үр дүнд нь түүний амьдрал үүрд өөрчлөгдөж,
түүнийг “ардаа байгаа зүйлийг мартаж” чадахад хүргэсэн. Түүний төлөөх Христийг
золиосын мөн чанар нь Паулд Бурханы түүнд өгсөн зорилгын төлөө зүтгэх боломжийг
олгов. Бурхан түүний шүүмжийг арчиж, түүнийг өмнөх амьдралын хэв маягаас нь аварсан
гэдгийг тэр мэдэж байсан учир өмнөх алдаанууд нь Эцэгийнхээ хүслийг биелүүлэхэд өөрт
нь саад болохоос Паул татгалзсан.
Хэрэв Христэд итгэгч олон хүнийг итгэлийнх нь төлөө хавчсан Паул Христээр дамжуулан
Бурханы уучлалыг хүлээн авч, өнгөрснөө ардаа орхиж чадсан бол бид ч мөн адилхан чадна.
1.Таныг өнгөрсөн үеийн юу нь өнөөдрийн Бурханы хүслийг биелүүлэхэд саад болж
байна вэ?
2.Та Бурханы нигүүлсэл ба өршөөлийг хүртсэн үү?
3.Өнгөрсөн амьдралаа хэрхэн орхих талаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй юу?
4.Нэмэлтээр унших: Иеремиа 29:11; Ром 3: 23-24; Галат 2:20; 2 Тимот 1: 8–12
Нигүүлсэнгүй Бурхан минь, намайг харанхуйгаас Есүс Христээр дамжуулан Өөрийн
гайхамшигт гэрэл рүү дуудсанд талархаж байна. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Who Am I, Really? Discovering the You God Had in Mind

Pastor: The Leadership Trap That Destroyed King Zedekiah (And How to Avoid It)

Girl Read Your Bible: Guided Bible Reading Plan Volume 2

Be Fruitful

Ready for Action

Jesus’ Compassion: The Heart of Missional Living

Behind Closed Doors

The Holy Spirit: God Through Us

What the Bible Says About ... Volume 2
