FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЖИНХЭНЭ ХАЙР
Крэйг Уиншип
Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.
– Ром 12:9
Хүн төрөлхтөн ажил үйлс, сүнслэг байдлаараа улам бүр харанхуй руу чиглэх хандлагатай
болоход бид заримдаа үйл хэргээ хэр сайн эсвэл муу байгааг тодорхойлох дуртай
болдог. Бид “Ийм зүйл хийх ёсгүй гэдгээ мэдэж байна, гэхдээ ядаж би ...гүй ” Хоосон зайнд
ямар үг, өгүүлбэр орох нь үнэхээр чухал уу? Бид амьдралдаа хорон мууг бага хэмжээгээр
улам илүү нэвтрэхийг зөвшөөрөх тусам Сатан илүү ихийг эзэмшинэ. Хорон мууд нэг сөөм
өгвөл тэр чиний сүнсийг авах болно.
Тамирчин хүн мэргэжлийн болон хувийн амьдралдаа илт ёс зүйгүй үйлдэл гаргахад
түүний өмсгөлийн борлуулалт, нэр хүнд улс даяар өсч байх шиг? Энэ нь тоглолт ба
тамирчдыг үзэж буй хүүхдүүдэд ямар санаа өгдөг вэ? Энэ нь хүүхдүүдийг өрсөлдөөнийхөө
түвшинд хуурч мэхлэхийг уриалж байна уу? Дасгалжуулагчид эсвэл багийн гишүүд адилхан
үйлдэл хийх нь тэдний үзэл бодол, үнэт зүйлд хэрхэн нөлөөлж байна вэ?
Хэрэв бид сайнаас зуурвал Бурхан биднийг хамгаалж, Түүнтэй хамт аюулгүй байлгана
гэдэгт итгэх ёстой. Зөв гэж мэдэж байгаа ч тэр зүйлийнхээ төлөө зогсох нь үргэлж амар
байдаггүйг бид бүгд мэднэ. Заримдаа энэ нь маш хэцүү байдаг хэдий ч Бурхан биднийг
даван туулж чадахгүй ямар ч асуудалд хөтлөхгүй гэдгийг санаарай. Тэр биднийг доош нь
татахгүй.
1.Бид бусдад ямар хайрыг харуулдаг вэ? Бид бусдыг харамгүй хайрладаг уу?
2.Дасгалжуулагч эсвэл найзын хувьд бид бузар мууг үзэн яддаг уу эсвэл бага тунгаар
тэвчдэг үү?
3.Бид хэрхэн нүглийг үзэн ядаж, харин нүгэлтнийг хайрлаж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 32: 8; 1 Коринт 10:13; 1 Иохан 4: 4
Эзэн минь, Та миний дотор байж, надаар дамжуулан Өөрийн хайраа гэрэлтүүлээч.
Таны дуудсан тэр нэгэн болоход надад туслаач. Таны хүслийг илүү сайн хүлээж авахад
туслаач, ингэснээр бусад хүмүүс Таны миний амьдралд ажиллаж байгааг харах
болтугай. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Who Am I, Really? Discovering the You God Had in Mind

Pastor: The Leadership Trap That Destroyed King Zedekiah (And How to Avoid It)

Girl Read Your Bible: Guided Bible Reading Plan Volume 2

Be Fruitful

Ready for Action

Jesus’ Compassion: The Heart of Missional Living

Behind Closed Doors

The Holy Spirit: God Through Us

What the Bible Says About ... Volume 2
