YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 328 OF 365

САНАА ЗОВОО ЮУ?

Клэй Эллиот

Та нар зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.
– Иохан 14:1


Асуудал бэрхшээл хийгээд асуудал бэрхшээл дунд зовох гэдэг нь хоёр өөр зүйл юм.
Асуудал нь гэдэг нь та эхний тойрогтоо өрсөлдөгчөөсөө нэг ч оноо авалгүй цэвэр
ялагдаад дэвжээнээсээ буухыг хэлнэ. Зовох гэдэг нь ийм нөхцөл байдалд бидний санаа
түгшиж, таагүй болохыг хэлнэ.
Дасгалжуулагчид багтаа “Санаа зоволтгүй! Бүх зүйл зүгээр болно” гэж байнга хэлэх
хэрэгтэй. Бид товчоор “Надад итгэ” гэж Есүсийн хэлсэнчлэн дуусгаж болно. Гэвч хэрэв бид
тоглогчиддоо итгэл үзүүлээгүй бол эдгээр үгс ямар ч үнэ цэнэгүй билээ. Хэрэв бидэнд итгэл
үнэмшил дутвал бидний үгс агаарт ууршихтай адил болно.
Есүс шавь нартаа “Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ” гэж хэлсэн. Есүс
болон Түүний хамгийн ойрын хүмүүс томоохон бэрхшээлтэй тулгарах гэж байв. Түүний
дагалдагчдын зарим нь үхэлд хүргэх хавчлагад өртөх байв. Түүнийг эдгээр үгсийг хэлж
байх үед Есүсийг цовдлох үе ирсэн байсан хэдий ч Есүс шавь нараа зовохыг хүсээгүй. Тэр
биднийг ч мөн зовж шаналахыг хүсдэггүй.
Дасгалжуулагчид тамирчдаа бүрэн чадавхид нь хүрэхэд нь туслахын тулд тэдний
итгэлийг хүлээх хэрэгтэй. Хэрэв манай тоглогчид бидэнд итгэж чадахгүй бол, яагаад тэд
биднийг дагах ёстой гэж? Мэдээжийн хэрэг, Христийн загалмай дээрх золиосыг харахад
Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс л бидний бүрэн итгэлийг хүлээж чадна. Мөн бидний доторх
Ариун Сүнсний үйлсээр дамжуулан бид итгэмжит болдог. Бидэнд ямар ч зовлон бэрхшээл
тулгарсан, итгэмжит Бурханд асуудлыг авчраасай гэж Есүс биднээс хүсдэг. Бидний зүрх
сэтгэл зовж шаналж байсан ч гэсэн эцсийн арга бол агуу Хаандаа бүрэн итгэх явдал билээ.


1.Дасгалжуулалтын явцад та бэрхшээлтэй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулдаг вэ?
2.Таны үгс багийнханд тань агаар шиг хий хоосон сонсогддог уу эсвэл итгэл
үнэмшилтэй, үнэ цэнтэй байдаг уу?
3.Асуудалтай нүүр тулахад юу танд хамгийн их тусалсан бэ?
4.Нэмэлтээр унших: 2 Самуел 24:10; Лук 24: 36–49; Иохан 14: 27-31


Эзэн минь, хэрэв өнөөдөр надад асуудал бэрхшээл тохиолдвол Та үүнийг Өөрийнхөө сайн
зорилгын дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж Тан дээр ирэхэд минь туслаач. Христийн
нэрээр баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More