FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЗАВСАРЛАГА
Давид Делк
Сул доройгийн минь учир
ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Яс минь янгинахын учир
ЭЗЭН, намайг эдгээгээч...
ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
– Дуулал 6:2, 9
Есүстэй хувьчилсан харилцаа, хөлбөмбөгийн тоглоом хоёр хоёулаа тоглогчдын идэвхтэй
оролцоо шаарддаг гэсэн утгаараа адилхан. Тоглоомд оролцож, ялалтын төлөө өрсөлддөг
тамирчин бол итгэлээ сайн үйлсээр харуулахыг зорьж буй Христэд итгэгчтэй адил юм. Гэвч
хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна” гэж хэлж болох юм. Тэгвэл чи надад
итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя гэж хэлж болох юм (Иаков
2:18). Зүрх сэтгэлээрээ өрсөлддөг тамирчид алдаа гаргасан ч дасгалжуулагч нь бахархдаг.
Итгэлээр алхдаг итгэгчийг бүдэрсэн ч Эзэн таалдаг ба Бурхан түүнийг найзаа гэж дууддаг
(Иаков 2:23).
Тамирчин доргих, түгших, гэмтэх үед дасгалжуулагч завсарлага авдаг. Ихэнхдээ үүний
дараа тоглогч, дасгалжуулагч хоёрын хувийн яриа өрнөдөг. Бусад нь харилцан яриаг харж
байгаа боловч тэдний хэн ч сонсож чадахгүй. Завсарлагын үеэрх ярианы гол зорилго бол
эргэж төлөвлөгөөтэйгээр талбайд гарахын тулд эрч хүчээ сэргээх явдал юм.
Үүнтэй адилаар, бид итгэлээр алхаж, Бурханы хаанчлалын төлөө ашиглагдахыг
эрэлхийлэх үед хүнд хэцүү үе, хавчлага, цөхрөл дунд алхдаг. Тэр үед Бурхан ихэвчлэн
завсарлага авдаг. Тэр биднийг Түүний үг, залбирлаар Түүнтэй хамт хэсэг хугацаанд
байх Өөрийн оршихуйд дууддаг. Тэр биднийг сэргээж, зоригжуулснаар бид уралдаанаа
дуусгахын тулд илүү хүчтэй, сэргэг болдог. Бурханы хүчирхэг мутар дор урам зоригтой
байгаарай. Тоглолтын цаг дуусах хүртэл тэр чамтай хамт байх болно. (1 Тимот 1:18)
1.Бурханы төлөө амьдрах тухайд та тоглолтод орсон уу эсвэл үзэгчийн хувиар зогсож
байна уу?
2.Та өдөр тутмын Бурхантай өнгөрүүлэх цагаа нэн тэргүүнд тавьж байна уу?
3.Та Бурханыг амьдралдаа ажиллахыг зөвшөөрч байна уу, эсвэл өөрийнхөө хүслээр
хийж байна уу?
4.Нэмэлтээр унших: 1 Тимот 1:18; Иаков 2:18, 23
Аав аа, хэрэв шаардлагатай бол та миний амьдралд завсарлага өгөөч. Тоглолт
хүндрэх үед дасгалжуулагч маань Христээс чиглүүлэг авч, өөрийнхөөрөө үйлдэхгүй байх
нигүүлслийг өгөөч. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Pillars of Faith & Finances: Anchored in God, Growing in Wealth

Heal Girl Heal

The Story of God

God's Will for Your Work

Commissioned 3: Jesus Saves: From Brokenness to Freedom

Fatherless No More: Discovering God’s Father-Heart

Helping Your Kids Know God's Good Design

Holy, Healthy, Whole: Growing Fruits of the Spirit for Weight Loss and Wellness

Celebrating Character
