YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 236 OF 365

ШАХАЛТААС ЧӨЛӨӨЛӨХ

Дэбби Халидэй

... сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил
болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа.
- 1 Коринт 9:22


Би сагсан бөмбөгийн зуны лигт залуу багтай оролцсон юм. Нэгийн эсрэг нэг хамгаалалт,
ялангуяа шахаж тоглох үед манай багийн туршлага багатай хамгаалагчид довтолгоонд
шилжих дээр ер болж өгөхгүй байсан учир нэг өдөр бэлтгэл дээр тоглолтын шинэ арга
барил туршиж үзсэн юм. Би тамирчдадаа шахалтаас сулрах хэд хэдэн арга, хамгаалалтаас
довтолгоонд шилжих “ард нь үлдэх” гэдэг аргыг заасан юм. Энэ нь бид тэднийг шахаж
тоглохыг уриад, цөмрөх үед нь нэг довтлогч маань ард нь үлдээд, шууд бөмбөг дамжуулах
үед оноо авах байсан ч тоглогчид маань эргэлзэж байлаа.
Дараагийн тоглолтын үеэр хамгаалалт идэвхитэй байсан ч нэг л болохгүй байсан тул
би минутын амралт аван, тэдэнд бэлтгэл дээр сурсан зүйлийг нь сануулсан юм. Талбай
дээр буцаж гарахдаа сандарч байсан ч тамирчид маань сурсан зүйлээ хэрэгжүүлэхээр
шийдсэн байлаа. Манай жигүүрийн тоглогч довтлогчийн ард гарахад холбон тоглогч түүнд
дамжуулснаар тэр оноо авсан юм. Тэр мөчид бид яг л аварга болсон мэт баярлацгаав.
Заримдаа дасгалжуулагчдад тоглогчдын барьсан хана хамгийн хэцүү шахалт болдог.
Бид тэднийг хайрлаж халамжилж, чадах хирээрээ хичээдэг ч тэд ойлгохгүй үе бий. Талбай
дээр бидний өгсөн зөвлөгөөг үл тоож, харц тулахаас зугтдаг. Бид хичээх тусам тэдний
хамгаалалт улам хүнд болдог. Иймд тохиолдолд дасгалжуулагчийн хувьд бид “ард нь үлдэх”
тактик ашиглахдаа мэргэжилтэн байх хэрэгтэй.
Паул үүнийг ойлгож “бүгдэд бүх зүйл юм” байв. Яагаад гэвэл Бурхан бидэнд хүрэхийн
тулд хүн болон дэлхийд ирсэн, бас тамирчдын мэдэрдэг шахалтаас чөлөөлөх аргыг олоход
Тэр бидэнд тусалж чадна. Бид тамирчдаа ойлгохын хэрээр тэдний бидний эсрэг босгосон
хамгаалалт багасаж, бид тэдний зүрх сэтгэлд Христийн хайрын тухай ярьж чадна.


1.Та тамирчдадаанийцүүлэх эсвэл тамирчид тань танд нийцүүлэх үе байдаг уу?
2.Таны дасгалжуулалтыг эсэргүүцдэг тамирчин байдаг уу? Та түүний төлөө залбирдаг
уу?
3.Багийнхандаа өөрийгөө илүү сайн таниулж, итгэлцэл бий болгох ямар бүтээлч
төлөвлөгөө байж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Исаиа 61, Иохан 15:9-17, Үйлс 17:22-31


Аав аа, Таны төлөө энэ цаг үеийн тамирчдыг дасгалжуулахад хэрэгтэй эрч хүч болон
бүтээлч арга замыг бидэнд өгөөч. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More