FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ДАРАМТ
Рэнди Бруно
Би мөн чамд хэлье. Чи Петр.
Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга
дийлэхгүй.
- Матай 16:18
Дасгалжуулагч өдөр бүр дарамттай тулгардаг. Хожил хожигдлоос үл хамааран тамирчдын
боловсрол, сэргээлт, эцэг эхчүүдийн хүлээлт шаардлага гээд ачаа дарамт хэзээ ч
дуусахгүй.
Матай бидэнд ямар их тайвшралыг өгч байна вэ? Есүс бидний төлөө бат зогсох болно
гэдгээ хэлсэн байна. Тэр биднийг Өөрт нь анхаарлаа төвлөрүүлэх эрх чөлөөтэй болгож,
Түүний сүнс болон үнэнд алив дарамтгүйгээр хариу үзүүлэх боломжтой болгосон.
Жон Дийлийн бичсэн Шийдвэрүүд номдоо “Дарамт гэдэг бол махбодоос үүдэлтэй нүгэл,
хайхрамжгүй байдлын сэтгэл санаанд өгч буй нөлөөлөл юм. Бурхан хэнд ч, хэзээ ч хэмжээг
нь хэтрүүлдэггүй. Харин бид өөрийн дур хүсэлд хөтлөгдөх үедээ дарамтад ордог. Хэрэв
бид махан биеийн хүслээсээ эргэн, Бурханы үг рүү хандвал дарамтыг амархан даван туулах
болно. Дарамтыг арилгах итгэл Бурханаас ирдэг. Ингэснээр мэргэн ухааныг олж Түүний
Сүнсний үр жимсийг гаргах хүчтэй болдог” гэсэн урам зоригтой үгсийг бичсэн байдаг.
Бурхан амьдралд чинь дарамт авчрах алив зохисгүй бүхнээс таныг чөлөөлөхийг
хүсдэг. Өнөөдөр, та итгэлээр бууж өгч, Есүс Христ өөрийн чуулганаа танаар дамжуулан
байгуулахыг зөвшөөрч болох юм.
1.Та өөртөө болон ойр байдаг хэн нэгэндээ ямар дарамт үүсгэж байгаа вэ?
2.Есүс таныг төлөвшүүлэн, сэргээн шинэтгэхийг зөвшөөрч байна уу?
3.Нэмэлтээр унших: Галат 5:22, Ефес 2:20, Колоссай 2:7
Бурхан Эцэг минь, Таны Ариун Сүнсний хүчээр ирдэг ер бусын мэргэн ухааныг олж
авахын төлөө Танд анхаарлаа хандуулах боломжтой болгон, намайг чөлөөлсөнд
баярлалаа. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Days of 5-Minute Devotions for Teachers

Thriving in God’s Family

Retirement: The 3 Decisions Most People Miss for Lasting Success

Journey Through James and 1 2 3 John

Conversations

Nearness

Solo Parenting as a Widow

God Gives Us Rain — a Sign of Abundance

Here Am I: Send Me!
