FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХИЧЭЭСЭЭР БАЙ
Жэйсон Муррэй
Би хэдийн олж авсандаа эсвэл хэдийн төгс болчихсондоо бус, харин Христ Есүс
намайг Өөрийн болгож авсан учраас би ч үүнийг өөрийн болгож авахын төлөө
урагшилдаг. Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин
хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, Христ Есүс дотор
Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
- Филиппой 3:12-14
Бид спортоор хичээллэж байгаа бол өдөр бүр саад бэрхшээлтэй тулгарна. Тамирчин
хүнд бүтэлгүйтэн, алдаа дутагдалтайгаа нүүр тулах үе зайлшгүй ирнэ. Дасгалжуулагчийн
хувьд бид ч бас ялалт ялагдал, шаардлага хангаагүй тоглогч, багтаа зөв хүн элсүүлэхийн
төлөөх тэмцэх гээд олон дарамттай тулгардаг. Мөн хувь хүнийг маань Сатан нүглээр
сорьдог. Аль ч спортод хамгаалалт ялалтын нэг хэсэг байдаг. Христитгэлт дасгалжуулагчид
бид Сатаны эсрэг ямар хамгаалалт тавьж, мөнхийн улсын аварга болох вэ?
Филиппой 3-р бүлэгт Паул “зорилгынхоо төлөө тэмүүлэх нь” Бурханы тэмцээний гарын
авлага дахь, ялалт байгуулах гол арга гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бид урагшилсаар байх
хэрэгтэй. Аваргууд өнгөрсөнд үлддэггүй. Бид өнгөрснөөс суралцдаг боловч сөрөг зүйлд
цагаа үрэлгүй, эерэг байх ёстой. Паул бидэнд хичээсээр бай гэсэн. “Христ Есүст юуны
төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд урагшилдаг” гэж Фил 3:12-т бий.
Филиппой 3:17-д Паул биднийг бие биедээ болон ахан дүүстээ тусалж байхыг уриалсан
байдаг. Тантай хамт урагшлахыг хүсэж байгаа ах, эгчээ олоорой. Таныг сүнслэг талаар
өсөхөд туслах халамжлагчийг олоорой. Бурхан биднийг урагшлуулж, Есүсийн бүрэн дүүрэн
байдлыг ойлгуулахыг хүсдэг.
Есүс бол биднийг халамжлагч юм. Ариун Библи бол бидний гарын авлага. Бидний зүрх
сэтгэл бол тоглолтын талбай. Есүс бол зуучлагч бөгөөд шүүгч юм.
1.Өнгөрснөө орхин урагшлах тал дээр та өөртөө хэдэн оноо өгөх вэ?
2.Ямар “шагнал”-ын төлөө та ялахаар хичээж байгаа вэ?
3.Хэрэв та амьдралаа Христтэй хамт хийж буй тэмцээн гэж төсөөлбөл та хаана нь
байна вэ? Хувцас солих өрөөнд үү, халаалт хийж байна уу, шидэлтийн бэлтгэл хийж
байна уу, сунгалт хийж байна уу, саадыг давах үсрэлт үү?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37:16-20, Иеремиа 15:15-21, Филиппой 3:12-17
Эзэн минь, өнгөрснөөсөө суралцаж, ардаа орхиод, асуудалтай цаг үед Тан руу харахад
минь надад туслаач, Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

12 Days of Purpose

How to Make Disciples That Make Disciples

Journey Through Isaiah & Micah

Into the Clouds (Bible App for Kids)

When the Heart Cries Out for God: A Look Into Psalms

Create: 3 Days of Faith Through Art

Ups & Downs of Motherhood - God in 60 Seconds

Two-Year Chronological Bible Reading Plan (First Year-October)

02 - LORD'S PRAYER - Jesus Taught Us How to Pray
