YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 233 OF 365

ТОГЛОЛТОД БЭЛДЭХҮЙ

Жеф Скотт

Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч бүрэн
зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү
харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын
муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай
байж, бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч бүрэн зэвсгийг ав.
- Ефес 6:11-13


Нэг коллежийн дасгалжуулагч нэгэнтээ “амжилтад хүрэх эрмэлзэлтэй байна гэдэг
чухал, гэвч үүнээс илүү чухал зүйл бол бэлтгэл хийх эрмэлзэлтэй байх юм” гэж хэлжээ.
Дасгалжуулагч бид багаа тэмцээнд хангалттай бэлэн болсон гэж үзэх хүртлээ хийж чадах
бүхнээ хийдэг. Бид тамирчдаар бэлтгэл, дасгал хийлгэж, сэдэлжүүлж, өмсгөл, тоног
төхөөрөмжөөр хангадаг. Бид тэднийг өрсөлдөгчийгөө ялж, тэмцээнд ялалт байгуулаасай
гэж хүсдэг. Бэлтгэл хангагдаагүй байгаагаа өрсөлдөгчдөдөө харуулахаас муу зүйл гэж
байхгүй.
Бид ямар байдаг вэ? Бид өөрсдийгөө тэмцэл тулаандаа бэлддэг билүү? Бид өдөр бүр
тулгардаг сүнслэг хүчтэй тэмцэх бэлтгэл, дасгалаа хийж, сэдэлжин, багаж хэрэгслээ
хангалттай бэлтгэсэн гэдэгтээ итгэлтэй байгаа юу? Бурхан бидэнд өдөр бүр өмсөх дүрэмт
хувцас (хуяг дуулга) өгсөн. Тэр биднийг үнэн, зөв шударга, бэлэн байдал, итгэл, аврал,
Бурханы үг болон залбирлаар бэлтгэгдсэн байхыг хүсдэг. Бид эдгээр багаж зэвсгийг
ашиглан, дасгалжуулагчийнхаа хувьд өдөр бүр тулгардаг урам хугаралт, бардамнал болон
хувиа хичээсэн байдалтайгаа тулалддаг. Бид багаа тэмцээнд бэлэн болгохыг хүсдэг шиг,
Бурхан биднээс амьдралын тоглолтдоо бэлтгэлтэй байхыг хүсдэг. Өдөр бүр сүнслэг хувцсаа
өмсөж, бэлтгэлээ хийгээрэй.


1.Та өдөр бүр өөрийгөө сүнслэг байдлаар хэрхэн бэлтгэдэг вэ?
2.Таны дүрэмт хувцасны зарим хэсэг алга болсон уу? Тэдгээр сүнслэг амьдралынхаа
хэсгийг эргэж бий болгохын тулд та юу хийж чадах вэ?
3.Танд өнөөдөр хуяг дуулганы ямар тусгай хэсэг хэрэгтэй байна вэ? Яагаад?
4.Нэмэлтээр унших: 1Самуел 17; Ефес 6:10-20; 1Тимот 6:12


Эзэн минь, Таны дуудсан шиг дасгалжуулагч болохын тулд өөрийгөө өдөр бүр бэлтгэхэд
минь надад туслаач. Би өөрийгөө үргэлж Таны хүсдэг шиг байдлаар сүнсээр бэлддэггүй
гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Таны өгдөг хуяг дуулгыг өмсөж, өөрийн замд тулгарах
тулаанд амжилттай тулалдахад минь туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More