FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БАГ БОЛОН БИЕ
Ричард Рассо
Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон
боловч нэг бие болдог.
- 1 Коринт 12:12
Дасгалжуулагч бид тамирчдадаа тэмцээн болон амьдралын талаар заах ёстой. Заримдаа
эсрэгээрээ тоглогчид маань бидэнд чухал хичээл заадаг. Хөлбөмбөгийн улирлын эхний
тоглолтоо бид талбай дээрээ хүлээн авах гэж байлаа. Тэр өдөр манай хагас хамгаалагч
дасгалжуулагчдын болон бүх багийнхаа өмнө зогсоод Библиэс дээрх эшлэлийг чангаар
уншсан юм.
Дасгалжуулагч бид 11 өөр хэсэг хэрхэн нэг баг болж, оноо авч, эсвэл эсрэг багаа оноо
авахуулахгүй байх вэ? гэдгийг үргэлж заадаг. Харин дээрх залуу маань бидний энэ жишгийг
шинэчилсэн юм. Баруунаас зүүн жигүүрт дамжуулахад зүүн жигүүрийн тамирчин бөмбөгөө
хүлээн авч чадахгүй бол оноо авах магадлал эрс багасна. Хэрэв дасгалжуулагчийн баг багаа
эрчимтэй бэлтгэл хийж, хангалттай сайжирна гэдэгт итгэхгүй бол баг нь үүнийг дорхноо л
мэдээд, сэтгэл дундуур болчихно.
Яг адилхан зарчим Христийн биед байдаг. Цуглаанд удирдагч пасторуудаас эхлээд сайн
дурын ажилтан бүр урдах ажлаа хийхгүй бол төөрсөн хүмүүст хүрэх ерөнхий зорилгод саад
болно гэсэн үг.
1.Дасгалжуулагч та тамирчдаа оюун санаа, бие бялдар, сүнслэг байдлын хувьд илүү
сайн байхад чиглүүлж, “толгой” байж чадаж байна уу?
2.Христийн биеийн гишүүний хувьд та үр бүтээлтэй хэсэг үү? Эсвэл эцэж цуцсан,
чадвар муутай хэсэг үү?
3.Дасгалжуулагч байхаар дуудагдсан та өдөр бүр ЭЗЭНийг алдаршуулж байна уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 133:1, 1 Коринт 12:13-31
Эзэн минь, дасгалжуулагч байлгахаар дуудсан энэ дуудлага дотроо Та намайг бүрэн
ашиглаач.Бурханлагбайж,багийнхандааэергээрнөлөөлөхбагийнтэргүүнбайх
боломжийн төлөө залбирч байна. Христийн биеийн гишүүний хувьд Таны хүслийг
биелүүлдэг байхын төлөө залбирч байна. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Days of 5-Minute Devotions for Teachers

Thriving in God’s Family

Retirement: The 3 Decisions Most People Miss for Lasting Success

Journey Through James and 1 2 3 John

Conversations

Nearness

Solo Parenting as a Widow

God Gives Us Rain — a Sign of Abundance

Here Am I: Send Me!
