FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЖИНХЭНЭ БАГШ
Жэнни Жонсон
Тиймээс Бурханд сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар
өрөвч зүрх, энэрэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.
- Колоссай 3:12
8-р сарын нэгэн халуун өдөр би теннисний охидын багийн бэлтгэл удирдаж байлаа.
Бэлтгэлийн төгсгөлд бүгд холын зайд гүйх байлаа. Секунд хэмжигчтэй цагаа бариад,
барианд орж ирж байгаа охидын цагийг тэмдэглэж байв. Зунжин сэрүүцүүлэгчтэй өрөөнд
хэвтэж, амарч амарч ирсэн хүмүүс амаргүй байгааг, бас тийм ч сайн үр дүн гаргахгүй
гэдгийг би мэдэж байсан.
Манай багийн хамгийн хурдан нь барианд оронгуутаа бусад тамирчид нь хир хол
хоцорсныг харахаар эргэж харав. Нэг шинэ тамирчин бусдаасаа нэлээн хоцорч байлаа.
Тэр ямар ч эргэлзээгүйгээр хамгийн сүүлд орсон охин руу хурдхан гүйж очоод, сүүлийн
тойргоо гүйцээтэл нь хамт гүйсэн юм. Манай багийн хамгийн хурдан тамирчин хэн нэгнийг
хамгийн сүүлд, ганцаараа барианд ороосой гэж хүсээгүй билээ.
Би үнэхээр гайхаж билээ. Тэгээд ахлах сургуульд сагсан бөмбөг тоглож байсан өдрүүдээ
санасан юм. Хэрэв би хамгийн эхэнд гүйж дуусгасан бол бусдын тухай бодолгүй, шалан
дээр хэвтэж биеэ амраах аятайхан газар олохоор заалны сэрүүхэн булан хайж явдаг байсан
юм. Харин теннисний охидын багийг дасгалжуулсан анхны өдөр би заахаас илүү суралцах
юм ихтэйгээ ухаарч билээ.
Тэр залуу тамирчнаар дамжуулан Бурхан надад элэгсэг зөөлөн, мэдрэмжтэй байх тухай
хэзээ ч марташгүй хичээл заасан байв. Би заадаг л хүн болно гэж бодож байсан юм. Гэтэл
Есүс Христ хуулийн багш нарыг сургаал болон үйлсээрээ гайхшируулж байсан шиг Бурхан
гэнэтийн зүйлийг ашиглан, миний төсөөлж байгаагүй арга замаар намайг өөрчилж байсан.
Тэр одоог хүртэл өөрчилсөөр байгаа.
1.Та тамирчдаасаа ямар хичээл сурч байна вэ?
2.Гэнэтийн зүйлийг ашиглан, Бурхан танд зааж сургаж байсан үе бий юу?
3.Бусад хүмүүс таныг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, даруухан, зөөлөн, тэвчээртэй эсвэл
хамгийн сүүлд гүйж буй нэгэн дээрээ очин, хамт гүйж ирсэн ирсэн тамирчин шиг
Христтэй адилхан хүн гэж хардаг уу?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 20:11, Ефес 4:31-32, Иохан 3:8-20
Хүчирхэг ЭЗЭН минь ээ, Есүсийн дүрээр дэлхий дээр ирж, миний дэргэд гайхалтай
байдлаар хамт байгаад баярлалаа. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

2 Samuel | Chapter Summaries + Study Questions

Taking Ground

God Loves the Children of the World

Uncharted: Ruach, Spirit of God

Bible Revival: 30 Days to Renew Your Mind and Reignite Your Faith

The Meaning and the Method of True Rest

The Intentional Husband: 7 Days to Transform Your Marriage From the Inside Out

Legacy: Maximizing Your Impact

Grieving With Purpose: A Journey Through Loss
