YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 230 OF 365

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ

Майкл Хилл

Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ?
- Лук 12:25


Хэдхэн минутын дараа тоглолт эхэлнэ. Цэнгэлдэх дүүрэн дуу хангинаж, хүмүүс тоглолтыг
эхлэхийгхүлээндогдлоншуугилдахыгсонсонгооталбайдгарахаарсэтгэлзүйгээ
хянахыг хичээн, хувцас солих өрөөнд өөрийгөө бэлдэж буй тоглогчдоо бид ажигладаг юм.
Бид тэднийг дасгалжуулж, маш их хөдөлмөрлөсөн ч тоглолтын өмнө сэтгэл нь хямарснаас
болоод тоглогчдод ямар нэг юм дутуу мэт байнга л санагддаг. Магадгүй тэд өөрийгөө
өрсөлдөгч шигээ ур чадваргүй гэж бодох юм уу, тоглолтын төлөвлөгөөнд сэтгэл хангалуун
биш байж болох юм. Эсвэл хөгжөөн дэмжигчид, телевизийн шууд дамжуулалтын үед
бүтэлгүйтэх вий? гэх айдас эсвэл өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх вий? гэж
айж ч болох юм. Юунаас болсон нь хамаагүй, үр дүн нь адилхан байдаг. Санаа зовж, хараа
төвлөрлөө алддаг.
Тэмцээнд өрсөлдөж байсан бүх л хүн энэ мэдрэмжийг мэддэг. Ихэвчлэн гэдэс ходоод
эвгүйрхэх мэт болдог. Заримдаа айдас, сэтгэл хөөрөл хоёр давхцаж, нэгийг нь нөгөөгөөс нь
ялгахад хэцүү болдог. Есүсийн хажууд байгаа хүний ч гэсэн сэтгэл хямардаг. Өдөр тутмын
амьдралын дарамтад орох үедээ тэд ч яг л бидэн шиг сэтгэл нь түгшиж, соригддог. Гэхдээ
Есүс дагалдагч нартаа амьдралыг зөв өнцгөөс харахыг заасан. (Лук 12:22) Тэр дагалдагч
нартаа Бурхан хэрээг хооллодог бол хээрийн шувуудаас илүү үнэ цэнтэй хүмүүст Тэр
анхаарал тавих болно гэдгийг хэлсэн. Санаа зоволт нь хүний амьдралд ямар ч нэмэргүй
бөгөөд өөрөөр хэлбэл эрч хүчээ дэмий үрж байгаа хэрэг гэдгийг Тэр сануулсан. Тэгээд
зогсохгүй санаа зовон, соригдсоор байх вий гэхдээ Тэрээр Бурханы үнэнч, итгэмжит
байдлыг батлан харуулахаар дахин нэг алхам хийсэн юм. Тэр хүмүүсийн нүглийг үүрч,
өөрийн хүслээр загалмайд цовдлуулсан.
Есүс дагалдагч нартаа тэднийг хямарсан үед нь ч хамт байж, хэрэгтэй бүхнээр хангана
гэдгээ сануулж, үүнийгээ амьдрал, үхэл, амиллаараа баталсан юм бол бид яагаад тоглолтдоо
санаа зовох хэрэгтэй билээ?


1.Ямар нөхцөл байдал таныг хямраадаг вэ?
2.Сэтгэлийн хямралыг даван туулахын тулд та юу хийдэг вэ?
3.Хямарсан үедээ биднийг юу хийгээрэй гэж Есүс уриалсан бэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6:25, 8:23-27, Лук 12:22-34, 1 Петр 5:7

Эзэн минь, Та намайг хэр их хайрлаж, анхаарал тавьдгийг мартаж, санаа зовниж
байсанд уучлаарай. Та намайг Есүс Христ дотор хэрэгтэй бүхнээр минь хангана гэдгийг
санахад туслаач. Айдсыг минь итгэл болгон эргүүлж өгөөч гэж залбирч байна. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More