FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ДАРААГИЙН ТОГЛОЛТОО
БУРХАНЫХААР ТОГЛОХ УУ?
Паул Рэйнс
Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн
зөвшөөрөх зохист үг мөн.
Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх
хүмүүст үлгэр дуурайл болгохын тулд Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад
харуулж, би өршөөлийг олж авсан юм.
- 1 Тимот 1:15-16
Паул шиг өөрийгөө хамгийн их нүгэлтэн гэж мэдрэх үе надад байдаг. Бурхан намайг
уучилж, хэрхэн ашиглаж байгааг хараад, би ихэд гайхдаг. Би үнэндээ ойлгодоггүй.
Залуухан дасгалжуулагч байхдаа хатуу үгтэй, ширүүн зантай, чинжүү шиг ааштай
дасгалжуулагч нарыг дуурайж “сул доройг тоохгүй” гэх хандлагатай байсан. Энэ арга нь
тэдэнд сайн тохирч байсан. Гэхдээ надад илүү тохирох байсан байх. Ийм эргэлзээтэй арга
барилыг ашиглангаа ялж, ялагдсаар – ямар ч байсан Амжилттай байсан. Би олон хүмүүсээр
сайшаагдаж, аваргын цомыг авч үе тэнгийнхэндээ хүндлэгдэж байв. Гэхдээ энэ бүгд яг
юуны төлөө юм бэ? Нэг тийм хоосон орон зай надад байсаар л байсан. Энэ бол зөвхөн Есүс
Христийн л дүүргэх орон зай юм.
Буруу замаар хэдэн жил будилж явсны дараа Христэд амьдралаа дахин зориулахаар
шийдсэн юм. Зөв зам дээрээ гарч ирж байгаа нь мэдрэгдэж байсан. Гэхдээ зарим зүйлс зөв
биш хэвээр л байгаад байлаа. Би хамгийн чухал хэсэг буюу нэр хүнд болон амьдралынхаа
зорилгодоо Христийг урин оруулаагүй байсан юм. Би хоёр нүүртэй гэж хэлүүлэхээс,
хүмүүст тоогдохгүй болох вий? гэхээс айж байлаа. Учир нь олны өмнө, олон ч удаа алдаа
буруутай үйлдэл хийж байсан.
1.Та дасгалжуулагч эсвэл тоглогчийн хувиар яг ижил асуултыг өөрөөсөө асууж байсан
уу?
2.Христтэй хамт алхаж байхад таны ямар хуучин зуршил болон төлөвлөгөө таныг
зовоодог вэ?
3.Христийг хувцас солих өрөөндөө оруулахад юу саад болж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 5:16, Лук 9:26, Ром 3:23, Колоссай 3:23
Эзэн минь, дасгалжуулагч биднийг яг одоо, байгаа газар бүрд минь Христ ашиглана
гэдгийг ойлгоход туслаач. Бид төгс биш, хэзээ ч тийм болж чадахгүй. Бид сайжрахаар
ажиллаж байгаа. Христийн талд бат зогсох зориг, итгэл үнэмшлийг өгөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More