FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

БЭЛТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Мисти Кэной
Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр
нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх
төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
- Иеремиа 29:11
Сагсан бөмбөгийн туршлага багатай, залуу дасгалжуулагч байхдаа миний хийлгэж
буй бэлтгэл үр дүнтэй эсэхэд би санаа зовдог байв. Намайг халамжлагч багш маань
“Бэлтгэлийнхээ төлөвлөгөөг гарга, тэгээд үүнийхээ дагуу бай” гэж үргэлж урамшуулдаг
байлаа. Төлөвлөгөө гаргах анхны оролдлогууд маань зохион байгуулалт муутай, бэлтгэл
гэхээсээ илүү гарч буй мэт л юм болдог байв. Энэ бүх замбараагүй байдал, бүтэлгүйтлийн
дараа би ахлах ангийн багийг удирдах болов. Олон туршилт, алдааны дараа би бэлтгэлээ
илүү үр дүнтэй, зохион байгуулалттай болгож, илүү амжилттай баг бий болоход хэрэгцээтэй
зүйлийг сурсан юм. Энэ нь бидний амьдралд ч хэрэглэгддэг.
Зохион байгуулалтгүй бэлтгэлийн төлөвлөгөө шиг амьдралаар биднийг алхуулдаггүй
Бурхандаа талархаж байна. Бурхан биднийг эхийн хэвлийд байхаас одоог хүртэл ямар
замаар явахыг мэдэж байдаг. Тэр Өөрийн үг дотроо, амьдралдаа зориулсан Бурханы
сургаалыг хэрхэн баримтлахыг заасан номыг бидэнд өгсөн. Хэрэв бид энгийнээр Түүнээс
гуйвал, Тэр бидний алхааг чиглүүлэх болно. Хэрэв бид өөрсдийнхөө амьдралд зориулсан
Түүний хүслийг эрэн хайж, сонсохыг хүсвэл бид замбараагүй байдлаар явахгүй. Харин
үүний оронд Тэр биднийг удирдаж, бид амжилттай байх болно.
1.Та амьдралдаа зориулсан Бурханы төлөвлөгөөг мэдэх үү? Мөн багтаа зориулсан
Бурханы төлөвлөгөөг мэдэх үү?
2.Та амьдралдаа, үзэл бодол бүрдээ Түүний хүслийг эрэн хайдаг уу?
3.Дасгалжуулагч та Бурхан замыг даган явж байгааг тамирчид тань харж чаддаг уу?
4.Та амьдралынхаа төлөвлөгөө болон амьдралдаа өөрчлөгдөж буй зүйлсээ
тамирчдадаа хэрхэн хуваалцдаг вэ?
5.Нэмэлтээр унших: Дуулал 40:8, Ром 8:29-30, 12:2, Еврей 13:20-21
Эзэн минь, хэрэв би төөрвөл Та миний алхмыг засаж, амьдралыг минь юунд зориулсан
болохоо надад харуулж байгаарай хэмээн залбирч байна.Талбай дээр болон талбайн
гадна, миний алхмыг чиглүүлж буйг тань тамирчид маань харахыг зөвшөөрч,
дасгалжуулагчийн ажилд минь туслаач. Амьдралынхаа бүх хэсэгт Таны хүслийг эхэнд
хайсаар байхад минь надад туслаач. Намайг хайрладагт баярлалаа. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More