FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ӨӨР ЧИГЛЭЛ
Жош Картер
Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан
утлагын тахилын ширээнүүдийг цавчин унагав.
Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн
бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд
дээгүүр тараан цацжээ.
- 2Шастир 34:4
Рик Карлайл нь Детройт Пистонс багийн дасгалжуулагчаар ажиллаж, NBА-ийн Дорнод
бүсийн шигшээ тоглолтын улиралд багаа дараалан 50 хожиход удирдсан тул Оны шилдэг
дасгалжуулагч болжээ. Харамсалтай нь энэ хангалттай сайн байсангүй. Пистонс багийн
удирдлага өөр чиглэлд явахаар шийдсэн тул түүнийг халжээ.
Иосиа хаан найман настайдаа Иудагийн хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд энэ залуу хаан
Баалын тахилын ширээнүүдийг нураасан юм. Иосиаг сэнтийд залрахад аав, өвөөгийнх
нь үеэс уламжлан ирсэн, шүтээн шүтэгчдийн хаант улс, эмх замбараагүй байдал түүний
гарт хүрч ирсэн. Иосиа хаан Иудаг өмнөх хаадынхаас өөр чиглэлд удирдахаар шийдэв.
“Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг
эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон
шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Йерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм.”
(2Шастир 34:3)
Иосиа хаан Бурханыг дагаж, зөв зүйлийг хийхийн тулд зүрх сэтгэлээ зориулан, Израилд
мөргөл үйлдэж байсан хуурамч бурхан шүтээнүүдийг бүгдийг нь нурааж, ард түмнээ
Бурхан руу буцаан чиглүүлсэн юм. Иосиа хамгийн эхлээд Их Эзэнийг эрэлхийлсэн ба
ингэснээр үндэстнийхээ нүглийг мэдэж, ард түмнээ гэмшилд хөтлөх боломжтой болсон.
Дасгалжуулагчид аа, энэ амьдралдаа юу юуны түрүүнд Их Эзэнийг эрэлхийлж, өөрийг тань
эсвэл багийг чинь буруу тийш чиглүүлж буй зүйлийг олж хараад засахад туслахыг Эзэнээс
гуйгаарай.
1.Танай баг хаашаа чиглэж байна вэ?
2.Таны амьдрал ерөнхийдөө зөв зүгт чиглэж байна уу? Тийм эсвэл үгүй. Яагаад?
3.Таны амьдрал, таны баг зөв чиглэлд байгаа гэдэгтээ яаж итгэлтэй байх вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 119:35, 139:23-24, Исаиа 48:17, Иеремиа 10:23
Эзэн минь, амьдрал болон баг маань ямар чиглэлд явж байгааг харах мэргэн ухааныг
надад өгөөч. Өөрийн хүслээ надад харуулж, Таныг дагах хүчийг өгөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More