YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 224 OF 365

НАМАЙГ СОНГООЧ

Жийр Жонсон

Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авагтун
Шижир шилмэл алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэй
Хүсэл татагч юутай ч зүйрлүүлшгүй.
- Сургаалт үгс 8:10-11


Дасгалжуулагчид ирээдүйн багаа бүрдүүлэхийн тулд хөтөлбөрөө танилцуулж, ирээдүйн
сайн тамирчдыг сургуульдаа элсүүлэхийн тулд олон газраар явдаг. Үнэхээр сайн
тамирчид өндрөөр үнэлэгддэг бөгөөд дасгалжуулагчид тэднийг хараад, “намайг сонгооч,
намайг сонгооч” гэж дотроо хашхирч байдаг. Үүнийг Сургаалт Үгс номд гарч буй бурханлаг
мэргэн ухааныг сонгохтой зүйрлүүлж болох юм.
Сургаалт Үгс 8-р бүлэгт мэргэн ухаан биднийг дуудаж, яагаад бид түүнийг сонгох ёстойг
хэлдэг. Мэргэн ухааныг сонгох нь үнэлж баршгүй юм. Энэ нь бидний хүсдэг хамгийн сайн
зүйлээс ч илүү дээр байдаг. Яагаад? Энэ бүлгийн төгсгөлд мэргэн ухааныг олж мэдсэн хүн
амь хийгээд амьдралын аз жаргалыг олж, Эзэнээс ивээлийг хүртдэг гэж бичсэн.
Тиймээс мэргэн ухаан гэж юу вэ? Үүнийг хэрхэн таньж мэдэж, хадгалсаар байх вэ?
Бид үүнийг бүтээлийн эхэнд мэргэн ухааныг цогцлоон, Эзэн Бурхантай хамт байсан, гэм
нүгэлгүй амьдарсан Есүс Христээс олж авдаг (Сургаалт Үгс 8:22). Бурхан өөрийн Хүүгээрээ
дамжуулан бидэнтэй ярьдаг. Хүүгээрээ дамжуулан ертөнцийг бүтээсэн ба Хүүдээ өв
болгон бүхнийг амласан гэж Библи бидэнд хэлдэг. Есүс Христ бол Бурханы алдрыг түгээж,
Бурханы мөн чанарыг илэрхийлдэг бөгөөд тэрээр тушаалынхаа хүч чадлаар бүх зүйлийг
тэтгэж байсан (Еврей 1:2-3а). Есүс Христ дотор бид Бурханы тогтоосон мэргэн ухааны дүр
төрхийг олж мэддэг. Бид Түүний дотор амьдарч байхдаа мэдлэг болон бидний амьдралыг
удирдах мэргэн ухаан дотор өсөж хөгждөг юм. Түүнтэй хамт байхад амь, амар тайван,
эрүүл энх байдаг юм.
Бид сүнслэг мэргэн ухааныг тээн, Бурхантай харилцах харилцаандаа үндэслэн ухаалаг
сонголт хийвэл зөв шударга амьдрал хэмээх арвин ургацыг хүртэх болно. Мэргэн ухаан нь
“Намайг сонгооч, намайг сонгооч” гэж биднийг дууддаг. Бид түүнийг сонговол хэзээ ч урам
хугарахгүй

.
1.Та мэргэн ухааныг сонгосныхоо дараа бусад сонголт нь мунхаг байсныг мэдсэн
тохиолдол бий юу?
2.Та юуг Бурханлаг мэргэн ухаан гэж үздэг вэ?
3.Христээс ирж буй мэргэн ухаанаар хэрхэн амьдарч эхлэх вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт Үгс 8, Лук 2:52, 1 Коринт 1:25, Иокав 1:5, 3:13-18


Мөнхийн Эзэн минь, Христийн оюун ухаанаар өнөөдөр намайг удирдаач. Мэргэн ухаан,
нигүүлслээрээ миний зүрх сэтгэлийг хамгаалаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More