YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 227 OF 365

ТОДОРХОЙ ЗАЛБИР

Пат Стрийт

“Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах
эсэхийг минь та нар одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
- Малахи 3:10


Нотрэ Дам хөлбөмбөгийн дасгалжуулагч асан Кнут Рокнэ “Чамд том тоглогч байгаа үед
залбирал хамгийн сайн ажилладаг” гэж хэлсэн байдаг. Магадгүй хөлбөмбөгийн хувьд
том тоглогчид залбирлыг өөрчилдөг байх. Амьдралын тоглоомд залбирлын хариултаа авдаг
зарчмыг би олж мэдсэн. Бурхан миний залбиралд хариулсан цаг мөчийг эргэн харахдаа би
яагаад хариултаа авсан бэ? гэдгээ мэддэг. Би зөв залбирал өргөсөн байдаг. Би Бурханд маш
тодорхой залбирсан байдаг.
Малахи 3:10 Эзэн хэлэхдээ “‘Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ
агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг
хальтал асгах эсэхийг минь та нар одоо үүгээр шалга’ гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.”
Бид Түүнийг шалгах үед Бурханы хүч чадлыг бид эндээс хардаг. Бурханыг шалгах арга бол
маш тодорхой байх юм.
Би Бурханыг “шалгадаг” тодорхой зуршилтай болсон. Надад тодорхой хэрэгцээ шаардлага
үүсэх үед Түүнд “Эзэн, Та энэ хэрэгцээг сайнаар шийдэж өгнө гэж итгэн, Танд өргөж байна”
гэж итгэлээр залбирдаг. Би тодорхой залбирдаг учир тодорхой харилт авдаг.
Бид Бурханы тусламжийг авахаар тодорхой залбирах юм бол тэр хэрэгцээг хангагддаг.
Бурхан Малахи 3:10-д амласныхаа дагуу хийдэг юм. Бид Бурханд хандан хэрэгтэй зүйлсээ
тодорхой мэдүүлэн залбирвал, хариултаа авах болно.


1.Таны залбирлын амьдрал ямар байна вэ?
2.Бурханд хандан залбирдаг тодорхой цаг танд байдаг уу?
3.Бурхан хамгийн сүүлд хэзээ таны залбиралд хариулсан бэ? Юу өөрчлөгдсөн бэ?
4.Нэмэлтээр унших: Даниел 9


Эзэн минь, Танд хандан, тодорхой залбирахыг надад заагаач. Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More