YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 228 OF 365

БАЙЖ ЧАДАХААРАА Л БАЙ!

Х.А “Баад” Язел

Эзэн нь түүнд “Залхуу, олиггүй муу боол, чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж
авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? Тэгвэл чи мөнгийг минь мөнгө
хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхөө мөнгийг
хүүтэй нь авах байсан. Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. Учир
нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно.
Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. Энэ тусгүй боолыг
харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.
- Матай 25:26-30


Рэфэр Жонсоны сайн сайхан амьдрах мөрөөдөл нь спортын чадвар дээр нь суурилж
байсан ч, тамирчин болоход нь төрөлхийн гажиг нь саад болно хэмээн хүмүүс хэлж
байв. Тэр төрөлхийн гажгаа энгийн саад бэрхшээл гэж тооцож ялахаар шийдсэн юм.
Дасгалжуулагч болон гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар тэр зөвхөн тулаандаа ялалт
байгуулаад зогсохгүй 1960 оны Олимпийн Декатлоны төрөлд түрүүлэхдээ дэлхийн хамгийн
агуу тамирчнаар сонгогдож байв.
Хүн бүр саад бэрхшээлтэй нүүр тулдаг. Тэдний тэмцдэг арга нь ялгаатай ч, даван туулах
чадвар нь өөр юм. Спортын ертөнцөд ч, христитгэлийн амьдралд ч адилхан байдаг. Дээрх
сургаалд гарч буй боолын адил олон хүн урагшлахаас илүү бусдаас хуулбарлан амьдардаг.
Бурхан бидэнд амьдрал өгсөн нь Өөрийнхөө төлөө амьдруулахын тулд юм. Өөрт оногдсон
ур чадвар, авьяас бүхнээрээ Түүнд алдар, хүндэтгэлийг өргөхийн төлөө бид дуудагдсан.
Амьдралд тохиолдох бэрхшээлүүдээс хэн ч зугтаж болох ч хэрэв бид Эзэний хүч чадалд
найдах юм бол дасгалжуулах явцдаа ч амьдралын бүх хүрээндээ ч Бурханыг алдаршуулах
үе ирэх нь зайлшгүй юм.


1.Христийн төлөө өөрийгөө зориулахад тань саад болдог ямар бэрхшээлүүд танд
байдаг вэ?
2.Талантын сургаалд итгэмжтэй байдлыг илүү онцолсон нь хэрхэн харагдаж байна вэ?
3.Нэмэлтээр унших: Матай 24:45-51


Тэнгэрлэг Аав аа, хариуцсан хүмүүсээ ухаалгаар манлайлан, Таны төлөө өөрийгөө илүү
сайн зориулахад минь туслаач. Таны өгсөн талантуудад итгэмжтэй байхад минь
туслаач. Амен

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More