FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ТОГЛОЛТЫН ГАРЫН АВЛАГА
Грегори Робинсон
Тэгээд Мосе бүх Израилыг дуудан тэдэнд
—Израил аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч
мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун! (гэв.)
- Дэд хууль 5:1
Би бусдын л адил амралтын өдрүүдэд гудамжинд хөлбөмбөг тоглож өссөн. Найзуудтайгаа
тоглохдоо тоглоомоо сонирхолтой болгох гэж дүрмээ байнга өөрчилдөг байв. Жишээ
нь: хамгаалагч “Холоос цөлж оруулсан гоолыг тооцохгүй” эсвэл “ойрын дамжуулалт л
хийнэ” гэх мэт. Бид хөлбөмбөгийг зохион байгуулалттай тоглож, сурч эхлээд л тоглолтын
гарын авлага ямар чухал болохыг ойлгож эхэлсэн юм.
Бурхан Өөрийнх нь өгсөн “гарын авлагыг” Мосе болон израилчууд сайтар ойлгоосой гэж
хүссэн. Өөрийнх нь өгсөн тоглоомын дүрмийг сурч, үүнийг нь хэрхэн дагахыг ард түмэнд
заагаасай гэж Мосегоос хүссэн. Талбайд хагас хамгаалагч, хамгаалагч нар үл ойлголцох
үед алдаа гарч байсныг бид хичнээн удаа харсан билээ дээ. Аль нэг нь зөв тоглож сураагүй
байдаг. Нөхцөл байдал бүр өөр бөгөөд хэн яаж тоглохоо мэдэж байх юм бол алдаа гаргахгүй
байж болно. Гарын авлагыг мөрдөөгүйгээс алдаа гардаг юм.
1.Бурхан биднээс Үгийг нь дагахыг хүсдэг. Би маш олон удаа хангалттай хугацаагаар
Бурханд залбирсны дараа өөрийгөө олдог байсан. Таны хувьд ямар вэ?
2.Та одоо ч гэсэн Бурханаас хэрхэн тоглохыг зааж өгөөч гэж гуйдаг уу?
3.Та амьдралдаа зориулсан Бурханы төгс төлөвлөгөөг дагаж байна уу?
4.Бурхантай хамт, Түүний үг дотор чанартай цаг өнгөрөөж байгаа юу?
5.Нэмэлтээр унших: Дуулал: 19:7-11, Сургаалт Үгс 3:5-6, Галат 2:20
Эцэг минь, Таны хүсэлд буулт хийн, хэрхэн тоглохыг гуйх үед минь надад зааж өгөөч.
Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

5 Days of 5-Minute Devotions for Teachers

Thriving in God’s Family

Retirement: The 3 Decisions Most People Miss for Lasting Success

Journey Through James and 1 2 3 John

Conversations

Nearness

Solo Parenting as a Widow

God Gives Us Rain — a Sign of Abundance

Here Am I: Send Me!
