YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 221 OF 365

ТӨГС ТОГЛОХ ДУУДЛАГА

Майкл Хилл

Христийн төлөө бидний хийдэг алив сайн бүхнийг чи ойлгож мэдсэнээр итгэлийн
нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна.
- Филемон 1:6


Бүх дасгалжуулагч төгс тоглон, ялалтын оноогоо баттайавч, зогсоошгүй тоглолт
харуулахыг хүсдэг. Бүх тоглогч бас төгс байхыг хүсдэг.
Дасгалжуулагч нь бүх тоглолтын төгс хувилбарыг нүдэнд нь харагдтал нь тамирчдад
тайлбарладаг байх. Бид тоглолтын өмнө чимээгүй газарт ганцаархнаа очоод, тоглолтоо
сэтгэлдээ төсөөлдөг. Тэр тэмцээн бидний толгойд эргэлдсээр байдаг. Оноо тэнцлээ,
хожлын оноо одоо биднээс л хамаарна. Төгс тоглолт гэж байхгүйг бид мэддэг ч тоглолтын
төгсгөлд бөмбөг манай талд байна, одоо л алдаагүй төгс тоглох юм бол хожно доо гэх мэтээр
үргэлж төгс байхыг хүсдэг. Бодит байдал дээр төсөөлөөгүй зүйлс тохиолддог. Ихэвчлэн бүх
зүйл бидний төлөвлөснөөр байдаггүй.
Харин ганцхан дасгалжуулагч л цаг үргэлж бидэнд төгс дуудлага өгдөг. Паул Бурханаас
ирдэг төгс дуудлагын тухай Филемон номын хэсгээр дамжуулан хэлсэнтэй адил энэ
дуудлага одоо ч төгс юм. Тэр дуудлага бол итгэлээ бусдад хуваалцах юм.


1.Та итгэлээ бусадтай хуваалцаж байна уу?
2.Хэнтэй хуваалцсан бэ?
3.Хэрвээ та итгэлээ хуваалцдаггүй бол хэрхэн эхэлж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 9:37-38, 28:16-20, Марк 16:15-18, Лук 10:2, Үйлс 19:8-10


Эзэн минь, Таны авралын мэдээг сонсох хэрэгтэй хүмүүсийг Та өмнө минь авчраач.
Тэдний сонсох хэрэгтэй байгаа үгийг Та мэдэх учир надад зааж өгөөч. Эзэн минь, Та энэ
амьдралыг надад өгсөн. Таны хаанчлал энэ дэлхийд ирэхийн төлөө үүнийгээ хэрэглэхэд
минь туслаач. Таны авралын мэдээг сонсох хэрэгтэй тэр газар намайг аваачин,
үйлчлэлдээ ашиглаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More