FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЕСҮСЭЭР ХҮЧИРХЭГЖСЭН
Скотт Глаб
Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж,
- Тит 2:11
Би Эзэнийг 13 насандаа хүлээн авсан бөгөөд дунд болон ахлах сургуульд сурч байхдаа
өөрийн итгэлээ найзууддаа хуваалцахад ямар ч асуудал байдаггүй байв. Би зөвхөн
Христэд итгэгч байсангүй. Бас барилддаг байв. Барилддаг байснаар би сайнмэдээг хуваалцах
сонсогчидтой болсон бөгөөд өөрийн итгэлээ гэрчлэх футболк хийж хүртэл өмсөв.
Цамцны урд талд “Эвиргрийний бөх” харин ард талд нь “Есүсээр хүчирхэгжсэн” гэсэн
бичиг байдаг байлаа. Энэ цамц нь бусдад гэрчлэх боломжуудыг нээсэн ч зарим хүмүүсийг
гомдоож байсныг би анзаараагүй юм. Хамгийн ихээр сэтгэл гонсойсон хүн бол миний
биширч хүндэлдэг бөхийн дасгалжуулагч маань байв. Түүнтэй таартал тэр тоглоомтойгоор
“Глаб аа, чи өөр бичигтэй цамц өмсөөч. “Болсон шошоор хүчирхэгжсэн” гэдэг ч юм уу?” гэж
хэлсэн. Тэр шоолсон ч би мөрөө хавчив.
7 хоногийн дараа тэр намайг өрөөндөө дуудаж шашингүй үзэлтэн гэдгээ хэлэв. “Надад
Бурханы талаар битгий номлоорой. Би ч чамд шашингүй үзлийн талаар номлохгүй” гэв.
Би түүний итгэл үнэмшлийг хүндэлж, бас түүнд өөрийн итгэлээ тулгасангүй. Ийм зүйлийн
дараа ихэнх өсвөр насныхан яахаа мэдэхээ больдог. Харин бидний харилцаа үргэлжилж,
би түүнээс бөх барилдахыг суралцсаар л байсан. Тэр байтугай би түүний барилдаж байсан
коллежийн багт хүртэл барилдав.
25 жил өнгөрсөн ч би түүнтэй харилцаатай хэвээр, гэрт нь зочилж очсоор байна. Бурхан
надад дасгалжуулагчаа хүлээн зөвшөөрөх сэтгэл, түүний удирдлага дор бэлтгэл хийх
боломж олгосонд би талархдаг. Хэдийгээр тэр Христэд итгэгч биш ч миний амьдралд эерэг
нөлөө үзүүлсээр байна. Хэрвээ түүнээс суралцахаас татгалзсан бол би өөрийгөө одоо хаана
байх байсан бол? гэж заримдаа боддог. Би дасгалжуулагч болох байсан болов уу? Үгүй л
болов уу.
Одоо манай тамирчид “Христийн төлөөх бөх” гэсэн цамц өмсдөг. Тэд 20 жилийн өмнө
миний хийж байсан шиг, бусад сурагчид болон багш нарт сайнмэдээ ярьдаг.
1.Бурханд итгэх таны итгэлийг үгүйсгэдэг хүмүүст та нигүүлслийг харуулж чадсан уу?
2.Дасгалжуулагчийн хувьд та Христэд итгэдэг болон итгэдэггүй тамирчидтайгаа адил
харилцдаг уу?
3.Нэмэлтээр унших: 1Коринт 15:10, 2Коринт 12:18
Аав минь, дасгалжуулдаг хүмүүсийнхээ дунд байгаа Танд итгэдэггүй хэнийг ч хүлээн авч
чаддаг болохын төлөө залбирч байна. Миний зүрх сэтгэлийг тэдэнд нээлттэй байлгаж
өгөөч. Тэдэнд Өөрийг тань танин мэдүүлж, үйлчлэхэд минь туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More