FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ХҮМҮҮСТ ТААЛАГДАХ НЬ
П.Ж.Медури
Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь
—Тэр сайн хүн гэхэд зарим нь
—Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв.
- Иохан 7:12
Тэмцээнболжбайгаагазраас“ингэхбайсанюм,тэгэхбайсанюм”гэжтаамаг
дэвшүүлэгчдийг амархан олно. Дасгалжуулагч хийхийн нэг хэцүү нь хэн нэгнийг аз
жаргалгүй болгох шийдвэр гаргах ёстой болдог. Дасгалжуулагч байх нь нэр хүндтэй ч
зарим үед маш их хямраадаг. Дасгалжуулагч хүн бүхэнд таалагдах боломжгүй гэдгийг
эртхэн мэдвэл сайн юм. Хийхээс хэлэх нь амархан л даа. Тэгвэл үүнд нууц бий юу?
Ихэнх нь “ширэн нүүрлэж” сурах хэрэгтэй гэж зөвлөх байх. Зузаан арьс дажгүй. Гэхдээ
“Дараа энэ тухай яръя” гэдэг үг ухаалаг сонсогддог ч, бардам байдлаасаа ангижрахад маань
туслах зарим сүнслэг зарчмыг авч үзье.
Нэгдүгээрт, бид хүн бүхэнд таалагдаж чадахгүй гэдэг нь үнэн. Ямар ч алдаа гаргадаггүй
Есүс хүртэл шүүмжлүүлж байсан. Өнөөдрийн эшлэлд зарим нь Есүсийг сайн гэж бодож
байхад зарим нь Түүнийг хууран мэхлэгч гэж байсныг сануулжээ. Есүст энэ ямархуу
санагдаж байсан бол? Үргэлж Түүний зөв байсан ч шүүмжлүүлж байгаа энэ нөхцөлд Есүс
хэрхэн хандсан бэ? Хариулт нь Есүс юуны учир энд байгаа вэ? гэдгээ маш сайн мэдэж
байсан. “Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр
тэнгэрээс бууж ирсэн юм.” (Иохан 6:38) Есүс, бусад бүх зүйлсээс илүүтэй Тэнгэрлэг Эцэг
минь надаар юу хийлгэхийг хүсэж байгаа вэ? гэдэгт гол анхаарлаа хандуулдаг байсан. (Лук
22:42)
Хоёрдугаарт, Есүст төлөвлөгөө байсан бөгөөд түүнийгээл хэрэгжүүлсэн.Түүний
төлөвлөгөө нь Эцэгтээ таалагдан, бусдын эрх ашгийг эрхэмлэж, хайраар үйлчлэх байв.
(Иохан 15:13) Дасгалжуулагч хүн Бурханд таалагдах, хайраар халамжлах гэсэн зарчмыг
баримталбал таамаглан шүүмжлэгчдийн дайралтад бага өртөнө. Заримдаа хайрлах амаргүй
байдаг. Яагаад гэвэл хүмүүсийн хандлага хайраас эхлэлтэй биш байдаг. Гэсэн ч Тэнгэрлэг
Эцэгтээ таалагдаж, бусдыг доош хийхгүй байхыг эрмэлзэж чадвал хүмүүст гоочлогдсон ч
бид амар тайван байж чаддаг.
1.Хүн бүхэнд таалагдах гэж оролдох нь хортой юу?
2.Яагаад зөв зүйлийг хийсэн ч эсэргүүцэлтэй тулсаар байна вэ?
3.Бидний дасгалжуулалт болон амьдрал Галат 1:10-тай хэр нийцэж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Еврей 10:5-10
Аав минь, амьдралынхаа бүх л хүрээнд Таны хүслийг биелүүлэх баяр хөөрийг өгөөч.
Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More