YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 218 OF 365

ҮНЭ ТӨЛӨӨСӨӨ ТӨЛӨХ

Жош Картер

Та нарын бие бол Бурханаас өгөгдсөн, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм
гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдөө өөрсдийнх биш бөгөөд Бурхан та
нарыг үнэтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул.
- 1 Коринт 6:19-20

Албамагийн их сургуулийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажилд орсон Вайл
Прайс 6 сар хүрэхгүй хугацааны дараа сургуулийн зарчим, бодлоготой өөрийнх нь зан
байдал нийцээгүй учраас халагджээ. Прайс “зохисгүй зан байдал гаргаж алдаа хийснээ
хүлээн зөвшөөрсөн” боловч ажлаас халсантай санал нийлэхгүй байгаа талаараа “энэ
хэрэгт шийтгэл нь тохироогүй гэж бодож байна” гэжээ. Бид амьдралдаа тааруухан сонголт
хийсэн үедээ (заримдаа бидний дэргэд байдаг хүмүүс) өртгийг нь төлөх ёстой болдог. Энэ
нь үргэлж ажлаас халагдах хэмжээнд байхгүй ч төлөөсөө заавал төлдөг. Тэгэхээр бид зан
байдлаараа Бурханыг хэрхэн хүндэтгэх вэ?
Юуны өмнө бид өөрсдөдөө биш Есүст харьяалагддаг гэдгээ санах хэрэгтэй. Би
өөрийнхөөрөө байж болохгүй. Христийг Аврагчаа хэмээн хүлээж авсан бол таны гэм
нүглүүдийн төлөөсийг Өөрийн үхлээрээ төлснийг сана. Бид Түүний цусаар аврагдсан
учраас Түүнийг амь амьдралаараа хүндэтгэхийг хичээж амьдрах ёстой. Хоёрдугаарт бид
хийсэн зүйлийнхээ үр төлөөсийг төлөх болно гэдгээ санах хэрэгтэй. Бид алив зүйлийг
хийхээсээ өмнө түр азнаад, “Миний хийх гэж бодож байгаа зүйл миний болон бусдын
амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?” гэж асуугаарай.
Христ үнэ төлөөсийг нь хэдийн төлчихсөн учир Христийн дагалдагч зохисгүй зан
байдлаасаа болж авралаа алдахгүй. Гэхдээ гэм нүгэл хүнийг хүссэнээс нь улам хол явуулж,
бодсоноос нь удаан хойш татаж, төлөх ёстойгоос илүү их үнэ төлүүлэхийг хүсдэг.


1.Чи нүглийнхээ эсвэл зан байдлынхаа алдааны төлөөсийг төлж байсан удаа бий юу?
2.Чи өөртөө хамаарахгүй, харин Бурхан чамайг өндөр үнээр авсан гэдгийн учир юу вэ?
3.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 7:21-23, Үйлс 20:28, Ром 14:7-8


Эзэн Есүс минь, Та миний гэм нүглийн төлөөсийг төлсөнд баярлалаа. Миний амьдрал
Таны төлөө бөгөөд миний хүсэл бол амьдралаараа Таныг хүндлэх юм. Амьдралаар минь
дамжин алдаршаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More