FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ШАНАЛАЛ БОЛОН ЗОРИГ
Дааг Карлсон
Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгс болгогч Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь
тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн
бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.
- Еврей 12:2
Дийн Карназес гэдэг, хэт холын зайн гүйлтийн тамирчин эгчийгээ гэнэтийн ослоор
алджээ. Магадгүй энэ шаналал түүнд гайхалтай эр зоригийг өгсөн байх. Тэр ахлах
сургуульд байхдаа муж хооронд гүйгч байсан ч энэ спортоо 30 нас хүртлээ орхисон байжээ.
Тэр анхны гүйлтийн дараа зодуулсан мэт өвдөж, гар хөл нь хөхөрч няцарсан байдалтай
байсан ч спортоо олсон юм. Тэр одоо сард шөнөөр 120 км гүйдэг нь хэвийн зүйл юм.
Карназес, Цөлийн хөндийн халуунд ч Калифорнийн хамгийн өндөр цастай оргил дээр
гүйсээр л байгаа.
Тамирчид шагналын төлөө гүйдэг тухай элч Паул Коринт хотынхонд сануулав. (1Кор
9:24) Гэхдээ тэр энэ жишээгээр бид Христ Есүсийн дагалдагч болж амьдрах нь гүйлтийн
хамгийн чухал уралдаанд оролцохоор дуудагдсантай адилхан юм гэж дүрсэлжээ. Христийн
дагалдагчийн амьдрал ер нь л бол тэмцэл. Бид махан бие, чөтгөр мөн дэлхийн эсэргүүцэлтэй
нүүр тулдаг учир бид бие махбодын дасгал хийдэг шигээ сүнсний булчингаа ч хөгжүүлэх
хэрэгтэй.
Дасгалжуулагчид аа, би та нарыг тамирчдадаа үүрэг өгч эсвэл 6 цагийн турш тулж
ажиллаж, дасгал хийлгэ гээгүй. Харин хүнд хэцүүг тэвчиж, цаана нь гарч ялалтад хүрсэн
тамирчдын жишээг ашиглах тухай ярилаа. Хэрвээ бид тамирч дадаа тэдний төлөөх
Христийн хайрыг зааж, тэднийг Бурхан Эзэнээ, хөршөө хайрладаг бүтээлч иргэн байхад нь
тусалж чадвал бид ч бас ялалт байгуулж байгаа нь тэр.
1.Та Бурханы хайрын талаар тамирчдадаа заадаг уу?
2.Бэлтгэлийн хуваарьт чинь Есүсийн тухай заах цаг бичигдсэн байна уу?
3.Танай баг юугаараа танигдсан бэ? Шударга байдал? Нэр төр? Хууралт? Үл хүндэтгэл?
4.Нэмэлтээр унших: Исаиа 53:3-6, Колоссай 3:1-4, Еврей 10:36, 12:1-11
Эзэн Есүс минь, Бурханыг алдаршуулдаг дасгалжуулагч байхад минь туслаач. Бусдад
амьдралын тухай, Таны тухай зааж өгөн, Танд үйлчлэхэд туслаарай. Та бол бидний
амьдралын удирдагч, эрхшээгч нэгэн. Бидний тамирчдыг хөгжүүлэх хүчин чармайлт
маань Таны өмнө зөв байхад туслаач гэж гуйж байна. Амен
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Resurrection to Mission: Living the Ancient Faith

After Your Heart

Paul vs. The Galatians

A Heart After God: Living From the Inside Out

"Jesus Over Everything," a 5-Day Devotional With Peter Burton

The Faith Series

Eden's Blueprint

The Intentional Husband: 7 Days to Transform Your Marriage From the Inside Out

Nearness
