YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 216 OF 365

ТЭВЧЭЭР

Вэйнэ Морров

Хатуужил нь бүрэн үр дүнтэй байг.
Тэгвэл та нар төгс, бүрэн бүтэн, юугаар ч дутахгүй байна.
- Иаков 1:4


Тэвчээр өнөө үед улам бүр ховордож байна. Аливаа зүйлс бидний цагийн хуваарь,
төлөвлөгөөнийдагууявахгүйбайхүедбидсандарчзаримдаауурлажбухимддаг
төдийгүй хоромхон зуурын сэтгэл хөдлөлтэй хүмүүс болжээ. Тамирчид нь зөв тоглохгүй
эсвэл зөв шийдвэр гаргахгүй бол дасгалжуулагч яаж уурладаг билээ?
Библийн дагуух тэвчээр бол бидний Христтэй хэр ойр алхаж байгаагийн тусгал
бөгөөд өнөө үед маш хэрэгтэй сайн зүйл юм. Тамирчид Исаиа 40:31-д их дуртай.“ЭЗЭНд
найдагчид харин хүчээ сэлбэж, бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйхдээ үл ядарна.
Алхахдаа эс цуцна.” Энэ амлалтын түлхүүр үг нь үнэндээ итгэх юм. Эзэнд итгэх болон
хүлээх гэдэг хоёр үг нь хамт явдаг бөгөөд аль аль нь амьдралын бүх л талбарт тэвчээрийг
бий болгодог. Христитгэлт нэгэн зохиолч тэвчээрийг “Сайн хүн амьдралд тохиох бузар
муухайг (хүмүүсээс эсвэл ямар нэг зүйлээс болсноос үл хамааран) тайван, хүлээцтэй хүлээж
авдаг. Энэ нь Бурханы урьдаас томилсон томилгоонд дуртайяа захирагдах байдал бөгөөд
амьдралын дарамт, зөрчилдөөнд нугарахгүй байх байдал юм” гэж тодорхойлсон байдаг.
Бид хэрхэн бурханлаг тэвчээрээ хөгжүүлэх вэ? Дагалдагч нартаа агуу тэвчээр, нинжин
сэтгэлээр хандаж байсан шигээ өнөөдөр ч бидэнд ийн хандаж байдаг Есүс Христ рүү
харъя. Нүглийн минь улмаас биднийг шийтгэж болох байсан ч өмнөөс маань загалмайд
цовдлогдон, бидний нүглийг үүрч, уучлалыг бидэнд соёрхсон. Буруутгалын оронд нигүүлсэл
өгсөн. Түүний тэвчээр, хамгийн агуу тэвчээр бидний дотор байгаа учраас бид ч бас
тамирчид, гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхдөдөө үүнийгээ харуулах боломжтой.


1.Та амьдралынхаа аль талбар дээр тэвчээртэй байхыг хичээх хэрэгтэй байна вэ?
2.Ямар нэг зүйл таны төлөвлөгөөний дагуу байхгүй бол ямар хариу үзүүлдэг вэ?
3.Тоглогчид, найз нөхөд, гэр бүлдээ илүү тэвчээртэй болж байгаагаа хэрхэн харуулах
вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 16:32, 19:11, Ром 15:4-5, 2Тимот 4:1-5


Өршөөлөөр дүүрэн Эзэн минь, Та миний дотор мөнхийн зөв хандлагыг суулгаж өгөөч.
Танд найдан, тэвчээртэй байхад минь туслаач. Амен

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More