YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 215 OF 365

ХАРАА, ТӨВЛӨРӨЛ

Скот Вэйд

Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг.
Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнхийнх билээ.
- 2Коринт 4:18


Жижиг коллежийн хөлбөмбөгийн багийнхаа хөтөлбөрийн эхний өдрийг би хэзээ ч
мартахгүй. Бид бэлтгэлээ сайн хийж, бүсээсээ шалгарч улсын аваргын финалд үлдчих
юмсан гэж бодож байлаа. Манай ахлах дасгалжуулагч багаа цуглуулан, зорилгуудаа дахин
шинэчилж, өнгөрсөн жил ялагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ бичлэгийг
үзэцгээв. Одоо бид яаж улсын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулах вэ? гэдэг
төлөвлөгөөг ярилцах байх гэж би бодож байлаа.
Гэтэл үүний оронд хэзээ ч мартагдахгүй нэг зүйлийг хийв. Тэр бичлэгтэй хуурцгийг газар
хаяж, хэдэн хэсэг болтол нь дэвслээд, бидний туйлын зорилго улсын аваргын тэмцээнд л
түрүүлэх бол бид зорилгоо хэтэрхий доогуур тавьж байна гэсэн юм.
Тэр улиралдаа би дасгалжуулагчийнхаа юу хэлээд байсныг ойлгосон. Бид ялагдалгүй
явсаар ноднин биднийг хожсон багтай аваргын төлөө таарав. 4 удаа нэмэлт цаг сунган
тоглоод хожигдсон ч энэ бол энэ улирлын хамгийн чухал зүйл нь биш байв. Христитгэлт
дасгалжуулагч, тоглогчдоор дамжуулан манай багийн 12 гишүүн Христэд итгэх шийдвэр
гаргасан. Бидний ихэнх нь тэр улирал ямар амжилт гаргаснаа мартсан байжболох ч,
тэдний шийдвэр нь мөнхийн ач холбогдолтой байх болно.
Элч Паулын бичсэнчлэн Христэд итгэгч бид харагдах зүйлсэд анхаарлаа хандуулахын
оронд харагдахгүй байгаа зүйлд төвлөрөх хэрэгтэй. Энэ бол итгэл бөгөөд Бурханы
хаанчлалын төлөө дэлхийд ирсэн Есүс Христээр дамжуулан бидэнд өгөгдсөн юм. Тэр
мөнхийн найдварыг, хайрласан хүмүүстэйгээ (бидэнтэй) хуваалцахын тулд хүн төрөлхтний
түүхэн дэх хамгийн аймшигтай ялыг үүрсэн юм. Өөрөөр хэлбэл тэр энэ дэлхийг давж,
мөнхийн хаанчлалыг харсан. Манай хөлбөмбөгийн дасгалжуулагч бидэнд заасан шиг
бидний зорилго ч мөн хамгийн том байх ёстой.


1.Та багтаа ямар зорилго тавьж байна вэ?
2.Тоглогчдынхоо зан чанарыг төлөвшүүлэхийн тулд та спортоо хэрхэн ашигладаг вэ?
3.Таны туйлын зорилго юу вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6:19-24, 1Коринт 1:24-27, Еврей 12:1-2


Эзэн минь, миний зүрх сэтгэлийн нүдийг нээж, Тантай хамтран багаа хэрхэн үүрд
мөнхийн ялалтад чиглүүлэхийг зааж өгөөч. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More