YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 214 OF 365

ӨВДӨЛТ

Рэнди Бруно

Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм.
Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө
Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
- Галат 2:20


Есүс хэрхэн доромжлуулж, ташуурдуулж, нулимуулсан тухай сайнмэдээний номуудад
тэмдэглэжээ. Түүний хоёр гарыг тэлэн шуугаар нь загалмайд хадсанаас болж, мэдрэлийн
судал нь бяцран, тэвчихийн аргагүй өвдөж байсан байх. Мөн хоёр хөлийг нь нэг төмөр
гадсаар нэвт хаджээ. Ингэж цовдлуулсан хүн амьсгаа авахад маш хэцүү болдог. Амьсгаа
авахын тулд хөл дээрээ тулж, гараараа биеэ өргөх шаардлагатай болдог учраас гар хөлийн
хадагдсан хэсэг улам их өвддөг. Өөрөөр хэлбэл амьсгалах бүрдээ илүү их тарчилна. Эцэст
нь Тэр өндөр дуугаар “Гүйцэлдлээ” гэж хашхирсан.
Есүс ийнхүү цовдлогдохдоо өвдөлт, хайр, золиосыг тод томруун харуулсан юм. Гэтэл
харамсалтай нь өнөөдөр зарим хүний хувьд бэлгэдэл төдий хямдхан чимэглэл, эс бөгөөс
асар үнэтэй архитектурын бүтээл гэж л харагдах болжээ. Петрт, Иоханд эсвэл анхны
чуулганы бусад хүмүүсийн хувьд загалмай бол гоёл, чимэглэл байгаагүй. Есүсийн үхлээрээ
ойлгуулсан хамгийн агуу сургамж байсан.


1.Та хэзээ нэгэн цагт дотнын, хайртай хүнээ алдаж, хагацлын шаналлыг мэдэрч
байсан уу?
2.Та шаналлаасаа хэрхэн илааршдаг вэ?
3.Нэмэлтээр унших: Ром 6:6, 1Коринт 2:2, 15:57


Бурхан Эцэг минь, өнгөрсөн, одоо, ирээдүйн зовлонг даван гарахад минь тусалж, Ариун
Сүнсний хүчийг бидэнд өгдөгт баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More