Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 1 дахь өдөр

ГАНЦ ЗҮЙЛ

Дэн Бриттон

Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц
юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы
дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
- Филиппой 3:13-14


Дасгалжуулагчийн хувьд танд олон хариуцлага байдаг. Амьдралыг хялбар болгох хэцүү.
Гэвч олон жилийн турш би ирж буй жилийнхээ сэдэв болгож нэг үгийг сонгож ирсэн.
City Slickers кинонд “ганц зүйл”–ийн үнэ цэнг харуулсан хэсэг бий. Билли Кристал
Мийч хэмээх амралтаа авсан бизнесмений дүрд тоглодог бөгөөд хоёр найзтайгаа хамт
үхэр туух адал явдалтай аялалд гардаг. Туувар дундаа орж байх үед хөшүүн хүзүүт
үхэрчин хочтой Керли Мийчэд амьдралын нууц бол зөвхөн нэг л зүйлд оршдог гэж
хэлдэг. Керли энэхүү санаагаа чухалчлан, хуруугаа гозойлгоод “Чи тэр л зүйлээс зуурах
хэрэгтэй” гэж захиж. Мийч хариуд нь “Тэр нэг зүйл чинь чухам юу юм бэ?” гэж асуухад
Керли “Чи өөрөө л олж мэдэх хэрэгтэй дээ” гэж хариулсан байдаг.
Керли Библийн эрдэмтэн биш боловч зөвхөн ганц зүйлийн хүчийг ойлгож авсан
хүн аж. Филиппой 3:13-14-т Паул дуудлагаа төвд тавьж, улам тодорхой болгохын тулд
“ганц зүйл” гэсэн хэллэгийг хэрэглэсэн. Лук 10:42-т Есүс Мартад “Үнэндээ ганцхан л юм
хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Лук 18:22 болон Марк 10:21 аль алинд нь баян залууд хандан
“нэг зүйл” дутагдаад байгааг хэлсэн Есүсийн үг бий. Иохан 9:25-ыг харвал сохор залуу
нэг зүйлийг фарисайчуудад “Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж
байна” гэж хэлсэн.
Бичээст эдгээр үг хэллэгийг хэрхэн хэрэглэсэн тэр л байдлаар тухайн жилийн сэдвийг
илэрхийлсэн нэг үгийг илчилж өгөөч хэмээн Бурханаас гуйж болно. Тэр л үг (сахилга бат,
Ариун Сүнсний үр жимс, зан чанар, Бурханлаг байдал гэх мэт) намайг сүнслэг талбар,
бие махбодын болон сэтгэл хөдлөлийн хувьд хөгжүүлдэг. Бурхан таны амьдралд үнэнийг
ч мөн авчирдаг.


1.Амьдралыг хялбар болгох нь яагаад хэцүү байдаг вэ?
2.Паул өөрийнхөө хувьд ганц зүйл юу болохыг Филиппой 3:13-14-т хэлсэн. Тэр нь
юу вэ?
3.Танд зориулагдсан нэг үгээр илэрхийлэгдсэн тэр л сэдвийг хэлж өгөөч хэмээн
Бурханаас гуйх цаг гаргаарай.


Эзэн минь, Та миний амьдралыг өөрчилсөн жил байхыг хүсэж байна. Энэ үйл явцаар
дамжуулан Таныг улам илүү таньж мэдэхийг хүсэж байна. Амен.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна