Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 7 дахь өдөр

АМЬДРАЛЫН ЗАМ

Оол Шиербам

Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч
нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж,
Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
- Иохан 14:21


Эртний Ойрх Дорнодод ус олж авах гурван арга зам байдаг байв. Нэг нь худаг ухах,
хоёрдахь нь нөөцлүүрийн сав бэлтгэх бөгөөд аль аль нь махруу хичээл зүтгэл, эрч
хүчийг шаардана. Гурав дахь нь байгалийн арга бөгөөд газрын гүнээс ундран, газрын
гадаргуу дээр боргилон гардаг булаг байв. Бичээс дээр Бурханы нигүүсэл болон хангалтыг
булгаар дүрсэлсэн байдаг. Есүс худаг дээр нэгэн эмэгтэйд хандан “Харин Миний өгөх ус
тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” гэж хэлж байв. (Иохан 4:14б)
Бид өөрсдийгөө дасгалжуулах, гэр бүл, спорт, чуулган гэх мэт ямар нэг зүйлд зориулах
үед бидний дотор байдаг тэр булгийн усыг ашигладаг. Хэрвээ бид өөрсдийн эвдэрхий
нөөцлүүрээс ус татах гэж оролдвол усны хангамж үүсэхгүй. Бид буруу газраа худаг ухвал
ядарч туйлдана. Харин Бурханыг өөрсдийн эх булаг болговол Түүний Сүнс бидний дотор
урсаж, биднийг бусадтай харилцах үед нигүүслийг бий болгож өгнө.
Христийн амьд усны булгаас хүмүүсийг болон тэдний байр суурьт гүнзгий анхаарал
халамж тавих сэтгэл ундарна. Бид тэднийг хайрлаж, тэдэнтэй нөхөрлөх дуртай байдаг тул
тэдэнд таалагдахыг хүсдэг. Түүнчлэн бидний төлөө өөрсдийгөө зориулж байгаа хүмүүс
үлгэр дуураалиараа биднийг урагш хөтөлж, хичээнгүйлэн зүтгэхэд урамшуулдаг билээ.
Өөрийгөө бидний төлөө хоосолж, зориулсан Есүс Христэд бид өөрсдийгөө зориулж
байна гэж бодоод үзье. Есүс бидний ЭЗЭН болох үед амьдрал дахь бүх зүйлс утга учиртай
болдог.
Бурханд зориулах гэдэг нь Түүнтэй хамт байх цаг гаргах, Түүний мөнхийн худагнаас
уух, Түүний үгэнд орсноор Түүнийг хайрлах гэсэн утгатай. Энэ бүгдийг бид хийх үед
Есүсийн хэлсэнчлэн бидний цангаа тайлагддаг.


1.Таныг илүү сайн болоход юу сэдэлжүүлдэг вэ?
2.Зориулах гэдэг үгийг та хэрхэн тодорхойлох вэ?
3.Та хэнд, эсвэл юунд өөрийгөө зориулсан бэ?
4.Нэмэлтээр унших: Исаиа 40:12-31; Матай 6:9-15; Иохан 14:21-23


Эзэн минь, өөрийн чадвараар ус авах гэж оролдсон намайг уучлаарай. Би Таны
худагнаас уухад туслаарай, тэгсэнээр бусад хүмүүс ч Танаас ундаалах болно. Амен.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна