Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 8 дахь өдөр

ХАРАГДАХААС ИЛҮҮ

Жеф Бикрайфт

Есүс
—Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг
хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдарна.
- Иохан 14:23


Тамирчдын маань нэг нь миний дохиог дагаж, хоёрдахь үүрийг эзлэж аваагүй тул
тоглолтын дараа би түүнтэй ярилцсан юм. Би түүнд: “Надад хоёрдахь үүрийг эзлэх
шаардлага байсан. Надад нэг дэх үүрийг бус, хоёр дахь үүрийг эзлэх хүн хэрэгтэй байсан.
Хэрвээ чи чадахгүй бол би өөр хэн нэгнийг олно” гэхэд “Би хоёрдахь үүрийг эзэлнэ” гэсэн
хариулт ирэв. “Сайн байна!”
Ихэвчлэн бид эхний үүрэнд хүрч байгаагаа харуулахдаа сэтгэл хангалуун байдаг.
Бид цамцтай, дүрэмт хувцастай, багт харьяалагддаг буюу аврагдсан, баптисм хүртсэн,
чуулганд харьяалагддаг гэдгээ зүгээр л харуулдаг. Бид чуулганы үйлчлэл дээр, Ням
гарагийн мөргөл дээр, Библи судлалын хичээл дээр гарч ирдэг. Бид зүгээр л харагддаг. Бид
эхний үүрэнд байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Бидний амьдрал дахь Бурханы хамгийн
том төлөвлөгөө бол эхний үүрэнд байх уу эсвэл багт байх уу (хэдийгээр эдгээр нь чухал
ч) гэдэгтэй холбоогүй. Бид Түүнд анхаарлаа хандуулж, бидний амьдралд Түүний хийх
зүйлд, Түүний хаанчлал дотор хамтрах ёстой.
“Надад тэр хүн шиг авъяас байхгүй” эсвэл “Миний нөхцөл байдал ийм байна” гэж
гомдоллох нь тийм ч сайн зүйл биш юм. Бурхан бүгдийг хардаг. Тэр бидэнтэй ярихдаа
бидний байдлыг яг таг мэддэг. Гэхдээ бид Түүний хийж байгаа зүйлд нэгдэхийг хүсэж
байвал харагдахаас илүү зүйлийг хийх ёстой.


1.Зүгээр харагдахаас илүү Бурханд бүрэн анхаарлаа хандуулж болох нэг зам юу байж
болох вэ?
2.Бурхан таныг дуулгавартай байгаарай гэхэд үл тоомсорлосон удаа байгаа юу?
3.ТаодооБурхандтэрзүйлээөчин,Түүнрүүэргэж,Түүнийтушаалдбүрэн
дуулгавартай байх уу?


Эзэн минь, өөртөө итгэлтэй зан чанарыг эзэмшихэд мөн Таны хэлсэнд дуулгавартай
байхад туслаач.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна