Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 365 дахь өдөр

Бурханд Итгэлээ Өг

Паул Отгоо


Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
- Сургаалт Үгс 3:5


Заримдаа дасгалжуулагч хүн байх гэдэг нь маш ихийг суралцаж мэдсэн мэдлэгтэй хүн
байх хэрэгтэй мэт ихэнх хүмүүс боддог. Харин минийамьдралд Бурхан бүр илүү зүйлийг
харуулсан нь би хэзээч төсөөлж байгаагүй арга зам байсан юм. 2012 онд анх
дасгалжуулагч болхоор шийдээд хөлбөмбөгийн спортыг өсвөр насний хүүхдүүдэд зааж
эхлэх үед маш их хүндрэл тулгарч байсан юм. Учир нь хэзээ ч өмнө нь хөлбөмбөгийн
тоглогч байгаагүй миний хувьд маш их зүйлийг мэдэж суралцах хэргэтэй байсан ч би
Бурханд итгэж үйлдэхээр шийдсэн нь миний амьдралдаа гаргасан хамгийн сайн бөгөөд зөв
шийдвэр байсаныг хожим нь ойлгосон юм. Хөлбөмбөг заах ньминий хувьдитгэлийн
үйлдэлбайлаа. Бүх зүрхээрээ Эзэнд итгэх нь өөрийн юу сурж мэдсэн мэдлэгтэй гэдэгээс
үл хамаарч Бурхан амжилт өгдөг. Хүүхдийн дасгалжуулаад 3 сар болсоны дараа анх удаа
хүүхдүүд маань тэмцээнд орж билээ. Дасгалжуулагч хүнийхээ хувьд хүүхдүүд маань илүү
бэлтгэл хэрэгтэй байсаныг мэдсэн хэдий ч бид хамтдаа Бурханд бүх зүрхээрээ итгэсэн юм.
Бидний хувьд хэзээ ч ялах боломжгүй санагдаж байв. Учир нь бид өөрсдөөсөө илүү том
хүчтэй өрсөлдөгч нартай байв. Хэрэв бид өөрсдийн ойлголтондоо түшиглэвэл бидэнд
боломж байхгүй бөгөөд айдас биднийг нөмөрч урагшилахаас илүү ухрах алхам хийнэ.
Харин түүний оронд Бурханд итгэх нь бидний баяр хөөр бас тэмцэлийн маань утга учир
хүч маань байлаа. Тэр тэмцээнд бид 3 дугаар байранд орсон нь гайхамшигтай Бурханы л
хүч байсан юм. Учир нь 8 дугаар ангийн хүүхдүүд 12 дугаар ангийн хүүхдүүдийг хожиж
бид энэ ялалтыг авсан юм. Тиймээс бид өдөр бүр өөрийн ойлголтондоо түшиглэх биш
Бурханд итгэж сурах хэрэгтэй юм.


1.Ямар үед та өөртөө итгэлгүй байсан бэ?
2.Бурханд бүх зүрхээрээ итгэнэ гэдэг нь таны хувьд юу вэ?
3.Хэрхэн өөрийн багийнхандээ итгэлтэй байхаг зааж болох вэ?
Нэмэлтээр унш: 1Самеул 17:20-49


Бурхан Ааваа миний амьдралд бүх зүрхээрээ таньд итгэхэд туслаач. Сул дорой надад хүч
чадал минь болооч. Амен.

Ѳдѳр 364

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна