Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 3 дахь өдөр

БАГ БОЛЪЁ ГЭВЭЛ ДОР ХАЯЖ
ХОЁУЛАА БАЙХ ХЭРЭГТЭЙ

Жеф Кларк

“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр
нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх
төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
- Иеремиа 29:11-13


Миний том охин Стефани 2004 оны 5-р сард Миллиард Нортын дунд сургуулийг
төгссөн юм. Хэдхэн долоо хоногийн дараа буюу 2004 оны 6-р сарын 16-нд охин
маань машинд сууж явтал машин нь мод мөргөн, осолд орсоноор тэр дороо л охин маань
Эзэнтэй хамт байхаар одсон билээ. Бид гурван хүүхэдтэй бөгөөд Стефани охин маань
Жейкоб, Айби хоёрыг бодвол ямар ч спортыг сонирхдоггүй хүүхэд байсан хэдий ч багтай
байхын тулд дор хаяж л хоёулаа байх ёстой гэдгийг ойлгодог байсан. Охин маань нас
барахаасаа 1 жилийн өмнө “Нэг баг болъё гэвэл дор хаяж хоёулаа байх хэрэгтэй” гэдэг
шүлэг бичсэн юм. Шүлгийг сонордуулъя.


Амьдрал гэдэг ахар
богино тул ийм л байх юм
шиг бүү ханд
Ид шидээр дүүрэн байна
гэж найдаарай
Амьдралаа баялаг
болгож амьдар, эс тэгвээс
амьгүй болно
Амьдрал бол гайхалтай,
талархаж явахаар тийм
л зүйл
Сайн сайхан нь ч байна,
муу муухай нь ч байна
Аль нь ч байсан Бурханы
гарт гэдгийг санаарай.
Бүх зүйл өөрийн гэсэн
зорилготой
Бүгд л Бурханы
төлөвлөгөөнд багтана
Бүү март, ямагт сана
12 сарын төгсгөлд
Түүний төрснийг бид
тэмдэглэдэг шүү.
Та хаанаас ирснээ
мэдэхүү?
Тэр таныг хааш зүглэж
байгааг харин мэднэ.
Хэрвээ танд төөрсөн
мэт санагдвал
Бүхнийг мэдэгч Эзэнийг
дуудаарай
Танд хүнд санагдаж,
сэтгэлдээ гутарвал
Бүү зов, Тэр таныг
орхихгүй
Тэр таныг өргөн авч явах
болно.
Бид бүгд баярын дуу
дуулж баярлан хөөрөх
болно
Өгөгдсөн амьдрал урт
удаан, үтэр түргэний аль
нь ч байсан
Бурхан тэнд ямагт байх
л болно
Би Эзэнд хайртай бөгөөд
та ч Түүнийг хайрлаасай
гэж би залбирнам
Баг болъё гэвэл та
дор хаяж хоёулаа байх
хэрэгтэй.


Стефани Линн Кларк
1986.06.19-2004.06.16


1.Та ямар багт байдаг вэ?
2.Та спортын талбай дээр ч, мөн амьдралдаа Христтэй адил байх тэр л амьдралаар
амьдарч байна уу?
3.Нэмэлтээр унших: 2 Коринт 5:6-8, Еврей 6:18-19, 1 Иохан 5:4-5

Тэнгэрт байгаа Аав минь, Таны хайр бол бидний авч байсан бүх онооноос ч өндөр,
бидний үзэж туулсан сэтгэлийн ямар ч зовлонгоос илүү гүн гүнзгий билээ. Биднийг
үнэн рүү Өөрийн дотор итгэл найдвартай болгож өгсөнд баярлалаа.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна