Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 6 дахь өдөр

“УРГАЦЫН ҮЕ”

Майкл В.Хайрис

Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай
цайрч, хураалтад бэлэн болжээ.
- Иохан 4:35б


Сайнмэдээнийтөлөөхамгийнсүүлдхийсэннэгалхаммааньзүрхсэтгэлийг
дасгалжуулснаарбиөөрөөерөөгдөжбайгаагаахарсан.Биөсвөрийнсагсан
бөмбөгийн багтайгаа оройн тоглолтоо хүлээнгээ заалны өнгө будаг нь гялалзсан шалан
дээр үзэгчдийн сандал налан сууж байв. Христитгэлт тамирчдын нөхөрлөл уулзалтад
хамрагдаж байсан нэг охин миний хажууд ирж суулаа.
Шалгалтанд нь туслаж болно шүү гэж намайг хэлэхэд тэр цүнхээ нээн, нийгмийн
хичээлийн гарын авлагаа нээв. Амьдрах байраа сурлагын тэтгэлгээрээ шийдсэн нь надад
гүн сэтгэгдэл төрүүлсэн байв. Түүний хичээл дээрээ гаргадаг хичээл зүтгэл, эрч хүчтэй
зан чанар, гайхалтай тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг илтгэн харуулж байлаа.
Хичээлийнх нь сурах бичигт Чуулганы түүхийн талаар бичигдсэнийг би анзаараад
Жон Калвин болон мөнхийн улсад орох тухайд тэр ямар үзэл бодолтой байсныг түүнээс
асуусан юм. Тэрээр “Бурхан зарим хүмүүсийг мөнхийн улс руу, харин заримыг нь мөхөл
рүү дуудсан” гэж сурснаа хэлсэн юм. Түүний хариулт нь Есүсийн тухай сайнмэдээг
тайлбарлах боломжийг надад олгов.
Намайг яриагаа дуусгасны дараа тэр хэсэг чимээгүй сууснаа “Дасгалжуулагч Майк,
христитгэлт тамирчдын нөхөрлөл дээр Христэд зүрх сэтгэлээ нээх тухай ярьж байсан.
Тэр нь ямар утгатай вэ?” гэж надаас асууснаа өмнө нь хэзээ ч энэ алхмыг хийж байгаагүй
гэдгээ надад хэлсэн юм.
Би тайвнаар Бурханы бэлэг болох авралын талаар ярихад түүний нулимс урсаж
байлаа. Ариун Сүнс зүрх сэтгэлд нь Есүсийг хүлээн авахыг ятгаснаас болж уйлж байна
гэж би бодсон тул түүнээс Христ рүү хандан залбирахыг хүссэн юм. Калвины үеэс хойш
теологочид аврал хэрхэн явагддаг талаар мэтгэлцдэг ч энэ залуу хүний хувьд гайхалтай
өөрчлөлт хэрхэн явагдсаны гэрч болсондоо би баяртай байна. Энэ охины чин сэтгэлийн
хариултаар дамжуулан миний зүрх сэтгэл Есүс рүү, Түүний гайхалтай сүнсний ургацад
нээлттэй хандаж байгаагаа олж харсан юм.


1.Таны багт одоо ямар сорилт тулгараад байна вэ?
2.Танай багийн тамирчид Христийн хайрыг танаас үргэлж хардаг уу, эсвэл заримдаа
хардаг уу, эсвэл бараг хардаггүй юу?
3.Нэмэлтээр унших: Иохан 3:16; Ром 10:9–13; Ефес 2:8–9


Эзэн минь, би багийн гишүүн бүрийнхээ төлөө, тэдний авралын төлөө залбирч
байна. Миний дотор байгаа Христийн хайрыг тамирчид маань олж харахад намайг
удирдаач хэмээн гуйж байна. Амен.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна