Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 2 дахь өдөр

ШИНЭ ЗАМ УУ?

Майкл Вижинс

Сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил
болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж
байлаа. - 1Коринт 9:22

1964 оны Токиогийн зуны Олимпид Боб Хейс 100 метрийн гүйлтэнд Олимпийн
рекордыг эвдэж, алтан медаль авсан. Хэдхэн сарын дараа Хейс Америк хөлбөмбөгийн
баг болох Далласын Каубойс-н довтлогч болсон ажээ. Дэлхийн хэмжээний богино
зайны гүйлтийн тамирчин маань Америк хөлбөмбөгийн тоглогч болсон нь тухайн үедээ
эрс шийдэмгий үзэл санаа байсан ч Хейсийн амжилт нь хөлбөмбөгийн хамгаалалтын
стратегийг өөрчилсөн төдийгүй хөлбөмбөгийг хэрхэн тоглох тухайд ч өөрчлөлтийг
авчирсан байна.
Дасгалжуулагч хүн текник сайжруулах, хүчтэй болгох, хурд нэмэх сургуулилалтыг
боловсруулдаг. Хэвтээ шахалт хийхдээ хүндрүүлэгчийн жинг тодорхой хэмжээгээр
нэмэх, ойролцоогоор 40 метрийн зайны гүйлтийг илүү богино хугацаанд гүйх гэх мэт
жижиг өсөлтүүдээр дамжуулж хүн сайжирдаг. Олон цагаар махран ажилласан ч маш бага
дэвшил гардаг. Гэсэн хэдий ч шинэ нээлт тухайн спортыг дахин шинээр тодорхойлох үе ч
гардаг. Тийм үед тамирчид теннисний модон цохиур, довтлох байрлал, төмөр дугуйнаасаа
салах хэрэгтэй болно. Учир нь шинэ нөхцлийг хүлээн авч чаддаггүй хүн ялагддаг.
Технологийн энэ эрин үе шинэ нээлтүүдээр дүүрэн болж. Нийгэм, соёл, хүмүүсийн
сонголтбайнгаөөрчлөгдөжбайна.ГэвчБурханхэзээдхувиршгүй.Хэдийгээрбид
амьдралын хэмнэл дотроо байгаа хүмүүстэй уулзахаар дуудагдсан ч Бурханы хайр ба
уучлалын мэдээг өөрчлөх, утгыг сааруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Есүс Христ хүн
болж ирсэн нь, мөн Түүний хийсэн ажил нь Бурханд хүрэх цор ганц арга зам мөн бөгөөд
энэ л зам төөрсөн, мөхөл рүүгээ явж буй хүн төрөлхтөнийг тогтоож чадна. Өнөөдөр
олон итгэгчид Бурханы талаарх мэдээг таниулахдаа шинийг санаачлахгүй бол хүмүүс
сайнмэдээг амьдралтай нь холбогдохгүй байна гэж боддог. Гэвч Паул “бүх хүнд бүх зүйл
нь болохын тулд” ийм зүйл хийгээгүй. Паул хүмүүсийг сул дорой байхад нь Христийн
хүчийг харуулахын тулд хувьчлан уулзаж байв. Хэрвээ бид Библийн үнэнийг бариад
итгэмжтэйгээр урагшилбал хүмүүс Бурханы дуудлагыг сонсон, Түүний хаанчлалд орох
болно.


1.Сайнмэдээний дөрвөн номноос харвал Есүс дагалдагч нартайгаа хэрхэн харилцдаг
байсан бэ?
2.Итгэл нь өсөхийн хэрээр дагалдагч нар хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?
3.Заримдаа Бурханы үнэнийг хүмүүст таалагдхын тулд өөрчилмөөр санагдах үе гарч
байсан уу?
4.Нэмэлтээр унших: Матай 5:43-48; Үйлс 10:11-13; 1 Коринт 9:19-23


Бурхан минь, Та огт өөрчлөгддөггүй тул Тандаа талархъя. Та Өөрийнхөө төлөө
намайг шинэ талбарууд дээр өсгөхийн тулд удирдаач. Амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна