Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 5 дахь өдөр

ШИЙДВЭРҮҮД

Колийн Хайм

Би тэднийг авчирч, тэд Йерусалимын төвд амьдрах болно. Өө, бидний Бурхан,
Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их
цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа
Тан дээр байна гэжээ.
-2 Шастир 20:12


Дасгалжуулагчийн хувьд бид өдөр бүр багтаа нөлөөлөх олон шийдвэрүүдийг гаргадаг.
Сургуулилт дээр юу хийх, дараагийн тоглолтонд хэн тоглолтыг эхлэх гээд бүх л
зүйлсийг шийдэх хэрэгтэй болдог. Зарим шийдвэр нь бусад шийдвэрээ бодвол илүү
чухал байдаг ч бүх шийдвэрүүд багт нөлөөлдөг. Мөн ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй,
эсвэл тухайн асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байх үеүд бидэнд гардаг. Тийм үедээ
бид туслах дасгалжуулагч нар, захирлууд болон өөр бусад хүмүүсээс тусламж хүсдэг.
Өдөр тутам гаргаж байгаа шийдвэрүүдээ Христэд итгэгч хүний өнцгөөс гаргаасай гэж
Бурхан биднээс хүсдэг. Зарим шийдвэрүүд нь бусад шийдвэрүүдийг бодвол амар хялбар
байдаг ч бүгд багийнханд маань, өөрөөр хэлбэл Христийн элчин сайдууд болсон хүмүүст
нөлөөлдөг. 2 Коринт 5:20-д “Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр
дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ”
гэж Паул тунхаглажээ.
Энэ нь бол маш их дарамт юм. Заримдаа бид хэрхэн хамгийн сайн элчин сайд байхаа,
эсвэл хамгийн сайн шийдвэр хэрхэн гаргахаа мэддэггүй. Тийм үедээ биднийг өөр лүү нь
хараасай гэж Бурхан хүсдэг. Бид юу хийхээ мэдэхгүй үеүд байдаг ч хэрвээ бид Түүн рүү
хараагаа чиглүүлвэл ялалт байгуулсан гэсэн үг.


1.Дасгалжуулагчийн хувьд та ямар том шийдвэрүүдтэй нүүр тулж байсан бэ?
2.Дасгалжуулагчийн хувьд та буруу шийдвэр гаргаж байсан уу?
3.Та амьдралдаа том шийдвэр гаргах үедээ өөрийн эрхгүй Бурхан руу эргэдэг үү?
Жижиг шийдвэрүүдийн хувьд ямар байдаг вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 3:5-6; Филиппой 4:6-9


Эзэн минь, өдөр бүр Таны төлөө зөв шийдвэр гаргах мэргэн ухааныг өгөөч. Таны үг
болоод Таны сүнс намайг чиглүүлдэгт баярлалаа. Хараагаа Тан дээр тогтооход
надад туслаарай, тэгснээр би Таны замаас гажихгүй билээ. Амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна