Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 9 дахь өдөр

ГАЙХАМШИГТ ХАЙР

Брайн Бобиен

Та нар нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин
Бурханаас өгөгдсөн бэлэг.
– Ефес 2:8


Тамирчид,дасгалжуулагчидбидтөрөлхийнөрсөлдөгчхүмүүсбайдаг.Бидтөгс
төгөлдрийн төлөө тэмүүлж, амжилтанд хүрэх хүслээр өдөөгддөг. Тэрхүү хандлагыг
Христтэй алхах алхаандаа хэрэгжүүлбэл сэтгэл туйлын зовлонтой байх болно. Бид
хичнээн их хичээж зүтгэсэн ч Бурханы хүсэж буй хэм хэмжээнд хүрэхгүй хэвээр байх
болно.
Дээрх эшлэл нь итгэлээр дамжин нигүүлслээр ирдэг бидний авралын талаар өгүүлж
байна. Бурханы нигүүлслийг ойлгоно гэдэг бидний авралд зөвхөн хэрэгтэй төдийгүй
Христтэй өдөр бүр эрүүл, зөв харилцаа үүсгэхэд туйлын чухал билээ.
Рийч Мүлиний “Хэрвээ би зогсвол” гэдэг дуунд ийм нэг мөр байдаг: “Хэрвээ би зогсвол
даван туулах амлалт дээр чинь зогсьё, Хэрвээ би хөл алдвал намайг анх авсан Таны
нигүүлсэл дээр уная”. Тоглолтын өмнө би тамирчиддаа байнга л муу зүйл тохиолдох л
болно, гэхдээ бид тэдгээр зүйлсэд хэрхэн хариу үйлдэж байгаа маань л биднийг өөрчилдөг
гэж хэлдэг. Христтэй хамт алхах алхаанд ч мөн адил зүйл хэрэгжинэ. Бид Христтэй
адил байх гэж алхах үед замын энхэл донхолд сэгсрэгдэх л болно. Бид тэдгээр саадаас
болж зовж шаналж, илүү том саадтай тулах уу? Эсвэл Бурханы нигүүлсэл дээр унаж,
өөрсдийгөө Түүгээр цэвэрлүүлэх, барьж босгох ажлыг хийлгэх үү? Бурханы нигүүлсэл
үнэхээр гайхалтай бөгөөд бид цаг мөч тутам тэр нигүүлсэл дотор амьдрах хэрэгтэй.


1.Бэрхшээл учрах үед та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
2.ТэдгээртүзүүлэххариуүйлдэлтаньХристтэйхарилцаххарилцаандхэрхэн
нөлөөлдөг вэ?
3.Нэмэлтээр унших: 2 Коринт 12:7-10


Эзэн минь, хийж буй бүх зүйлээрээ би Таныг хүндлэхийг хүсэж байна. Унах үедээ Таны
нигүүлслээр эдгэрч, шинэчлэгдэхэд минь туслаач. Христийн нэрээр, Амен.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна