Төлөвлөгөөний мэдээлэл

Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 9 дахь өдөр

Сүнслэг байдлын өлсгөлөн

Энэ нь үргэлж огт өөр зүйлийг бий болгодог учраас хоол идэх дуршил өөрчлөгдөх бүрд та үүнийг мэдэж чаддаг. Хэрэв Бурханы зүйлсээс хорвоогийн зүйлсэд дуршил чинь өөрчлөгдөх юм бол тэр өлсгөлөн нь хорвоогийн зүйлсийг л бий болгодог. Эсрэгээр нь, хэрэв бидний дуршил хорвоогийн зүйлсээс Бурханы зүйлс болж солигдох юм бол тэрхүү өлсгөлөн нь Бурханы зүйлсийг л бий болгодог.


Амьдралдаа бид өнөөдөр юуг бий болгож байна вэ? Өдөр бүрийн алхаа, яриа, үйлдлүүд, сэдэлтүүд ба хүслүүдээс тан юу гарч байна вэ? Хэрэв та ихэнхдээ хорвоогийн зүйлсийг бий болгон байгаа бол дуршил тан Бурханы зүйлсээс хорвоогийнх болон өөрчлөгдсөн аж. Хэрэв та ихэнхдээ Сүнсний зүйлсийг бий болгон буй бол дуршил тан хорвоогийнхоос Бурханы зүйлс болон өөрчлөгдсөн аж.


Хэрэв дуршил маань Библи унших, хувийн болоод олон нийтийн залбирал ба магтаал хүндлэл байгаа бол зөв өлсгөлөн надад байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч, хэрэв би эдгээр зүйлийг хүсэхгүй байгаа бол өлсгөлөн маань буруу зүйлд байгаа гэсэн үг.


Өлсгөлөнгийн талаар Библи дээр юу гэдгийг хамтдаа харцгаая. Иохан 6:25-70-д Есүс Өөрийгөө Амийн талх бол Би байгаа юм гэж хэлдэг. Энэ юу гэсэн утгатай вэ? Шавь нар ч мөн адил төөрөлдсөн байв. Сүнслэг хоол хүнсний маань эх сурвалж нь хэмээн Есүс Өөрийгөө хэлж байгаа нь энэ. Сүнсний хувьд өлсөх үедээ бид Түүн рүү очиж, цатгагдах болно гэж Тэр хэлж байгаа аж.


Исаиа 55:1-2-т энэ зүйрлэлийг ахин ашигласныг нь бид хардаг. Цангасан бас өлссөн, мөнгөгүй хүмүүс ээ ирж идэж уу гэж хэлсэн. Тэдэнд мөнгө байхгүй бол тэд хэрэн ингэж чадах билээ? Тэдний өлсгөлөн ба цангаа нь сүнслэг хэлбэрийнх бөгөөд – Бурханы Хаанчлал хэзээ ч өөрчлөгддөггүй!


Бид ахин сүнслэг байдлын талхыг хүсэн өлсөх хэрэгтэй. Бурханы зүйлсийг бид хүсэх хэрэгтэй. Орчлонгийн зүйлсээр сэтгэл хангалуун болохоо бид болих хэрэгтэй. Үг, залбирал ба магтаал хүндлэлийн хоол хүнсийг бид хүсэн тэмүүлэх хэрэгтэй. Түүний оршихуйг хүссэнээсээ болж гэдэс маань хоржигнодог байх хэрэгтэй. Бид ингэх үед сүнс маань хангалуун болж, амьдрал маань өөрчлөгдөх болно.


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар ун...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна