Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 11 дахь өдөр

Бурханыг гэсэн хайраа нэмэгдүүлэх нь

Лук 10:25-37-д, Есүс хоёр асуудлыг хөндөж буй аж. Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла, хэмээн Тэр тушаал, эш үзүүллэг бүрийг хоёр зүйл дээр тохоод зогсолгүй, Бурханыг болоод бусдыг гэсэн хайрыг тэр мөн холбосон. Библи бидэнд заасаар ирсэн тэр л зүйлд Есүс асуулт асуусан хүнийг чиглүүлжээ: Бурханыг хэдий чинээ бид хайрлана төдий чинээгээр бид бусдыг хайрлах болно. Бусдад бид хэдий чинээ нигүүлсэл үзүүлнэ төдий чинээгээр бид Бурханд хайртай болохоо харуулдаг. Ариун Сүнсээр дүүрсэн атлаа хайр дотор алхаж чадахгүй байх ямар ч боломжгүй.

Тэдний яс үндэс, арьс өнгө, бидэнд тэд юу хийсэн болох эсвэл бидний талаар тэд юу хэлсэн болохоос хамааран бид бусдыг үзэн ядах юм бол бид алуурчид гэж Библи бидэнд хэлдэг. Алуурчдад Бурханы хаанчлалд байх орон зай үгүй гэдгийг бид мэднэ. Хэрэв бид Ариун сүнс дотор алхахыг хүсэж буй бол бид хайр дотор алхах ёстой. Бүхий л тушаалууд хайран дээр үндэслэгдсэн болохыг санаарай.

Энэ төлөвлөгөөний эхэнд аль хэдийнээ уншсан 1 Иохан 2:15-17-г ахин харцгаая. Бурханыг хайрлах болон ертөнцийг хайрлах талаар энд өгүүлдэг. Хоёр тусдаа төрөл байгааг анзааран харна уу. Ертөнцийг болоод үүний үгүй болох дур хүслүүдийн араас хөөцөлдөгчид Эцэгийг хайрлах хайр огт үгүй гэдгийг бичээс тодорхой хэлж буй аж.

Эцэст нь, Түүний тушаалуудыг сахих замаар – Бурханыг хайрлах хайраа харуул гэж Иохан 14:21 бидэнд зааварчилдаг. Түүний тушаалуудыг бид сахих үедээ Түүнийг хүндлэн, Түүнээс эмээж, эцэстээ Түүнд хайртай болохоо харуулж буй аж.

Магтан хүндлэх нь чухал хэдий ч Ням гарагийн өглөө бүр Түүний Нэрийг магтан хүндлэхээс Бурханыг хайрлах нь хамаагүй чухал. Бид Түүний тушаалуудыг сахих ёстой, Түүний хайрладаг зүйлсийг бид хайрлах ёстой, мөн бие биеэ бид хайрлах ёстой.

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/