Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Сүнслэг байдлын цангаа
Та дуусгаж чадлаа! Бурханы танд зориулсан бэлтгэсэн бүхнийг хүлээн авахад тан саад болж буй бүх зүйлээс өөрийгөө хоосруулах зовлонтой бөгөөд амаргүй ажлыг та тэсвэрлэж ард нь гарлаа. Өнгөрсөн долоо хоногийн туршид та өөрийгөө даруу болгон, өөрийгөө хянаж мөн зөвхөн махан биед тааллыг авч ирэхүйц зүйлсээс өөрийгөө чөлөөллөө. Энэ нь амаргүй байсан хэдий ч асар их үнэ цэнтэй зүйл байсан.
Дараагийн долоо хоногт, Ариун Сүнсээр дүүргэгдсэн байхад бид зүрх сэтгэлээ хандуулах болно. Амьдралдаа үүсгэн бий болгосон тэр орон зай маань одоо Бурханаар дүүргэгдэх гэж байна. Таны амьдрал урьд өмнө байгаагүй тэнцвэрт шилжих гэж байна. Амьдралын томоохон өөрчлөлтөд бэлдээрэй.
Иохан 4:13-14-т, сүнсний цангааг тодорхойлсон байдаг. Есүсийн хамгийн эхэнд дурдсан ус буюу – энэ дэлхийн зүйлс – хэсэгхэн хугацаанд цангааг тан тайлах боловч та дахиад л цангах болно. Дахиж хэзээ ч цангахааргүй тийм усны талаар Тэр цааш нь өгүүлдэг. Тэр ус бол Ариун Сүнс юм. Энэ нь бидний хүсдэг ус байх ёстой.
Иохан 7:37-39-д, "цангасан хүн байвал Над руу ирж уугтун" хэмээн хэлснээрээ Есүс цааш нь үргэлжлүүлсэн. Сүнсийг буюу энэ дундаршгүй усыг хүлээн авахын тулд бид Есүсийг хүлээн авч, Бурханы Үгэнд Түүний бидэнд хэлсэн зүйлсэд итгэх хэрэгтэй.
Хүсэл сонирхолдоо бид хөтлөгдөх шаардлагагүй. Махан биеийнхээ хувьд цангаж, зөвхөн Ариун Сүнс амийн усаар хангаж чадна.
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
