Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 12 дахь өдөр

Бурханы хайр дотор байх нь

Түүнийг болоод бусдыг хайрлах хайрыг минь нэмэгдүүлж өгөхийг бид өчигдөр Бурханаас гуйсан. Өнөөдөр бид, энэхүү нэмэгдсэн хайран дотор байхад бид суралцах болно.

Байх гэдэг нь үүн дотор амьдрах, үүн дотор оршин байх эсвэл амьдран суух гэсэн утгатай. Энэ нь бидний оршин суух байр сууц. Хайр дотор оршин суухыг хайр дотор байх гэдэг. Бид хайр дотор байх юм бол хайрын дагуу амьдарч байдаг. Сайнмэдээний ном болох Иохан номын арван тавдугаар бүлэг хайр дотор байх нь ямархуу байдалтай харагддаг болохыг асар олон хүчирхэг үнэнээр харуулдаг.

Иохан 15:7-9, Бурханы хайр дотор байх хүч чадлын талаар өгүүлдэг. Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Тэр үүний Өөрийнхөө алдрын тулд үйлддэг! Түүний хүч чадал, нигүүлсэл ба өршөөлийн гэрчлэл болгохын тулд Өөрийнхөө хүүхдүүдийг цэцэглэн хөгжиж буйг нь харахдаа Тэр үнэхээр дуртай.

Иохан 15:26-д, Ариун Сүнсний ажлын талаар өгүүлдэг. Бидний өө сэв, хангалтгүй байдлаар дамжуулан Бурханы сайн сайхныг Ариун Сүнс гэрчилдэг. Бурхан биднийг хэрхэн төгс болгодог мөн төгс бус байдлыг маань хүлээн зөвшөөрөх байдлаар дамжуулан бид Түүнд алдрыг авч ирдэг.

Бид Түүний хайр дотор байх үед Ариун Сүнс бидэн дээр ирж, бидэнд тусалж, биднийг бялхам дүүрнээр дүүргэдэг. Биднийг анзаарч мэдэхээс ч өмнө биднийг бүдрүүлдэг, нойрыг маань хулжаадаг байсан, хойш нь татдаг байсан, үзэн ядахад хүргэдэг байсан зүйлс эдгээрийг хийх чадваргүй болох замаар Бурханы хайр бидний дотор бас биднээр дамжуулан ажилладаг. Хайр дотор байх үедээ бид дийлдэшгүй хүмүүс болж хувирдаг.

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/