Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

21 Days to Overflow

21-с 10 дахь өдөр

Үрэлгэн амьдралаасаа салах нь

Болгоомжтойгоор бас үрэлгэн бусаар амьдрах зөвлөгөө бидэнд өгөгджээ. Өөрсдийгөө, өөрсдийнхөө хүслүүдийг мөн өөрсдийнхөө үзэл санааг Бурханы зорилгод үл нийцүүлэн амьдрахыг үрэлгэн амьдралаар амьдрах гэдэг. Болгоомжтой амьдрал гэж Бурханы алдрын төлөө амьдрах, Түүний хүслийн дагуу, Түүний хүслийг үйлдэн, амьдралдаа Түүний зорилго биелэхийг харсан амьдралаар амьдрахыг хэлдэг.

Ариун Сүнсээр дүүрсэн байх үед амьдрал маань анзаарч харах хүн бүрд мэдрэгдэхүйц өөр болж ирдэг. Хүний хязгаарлагдмал мэргэн ухаанаас хамааралтай байхаа болих мөн хүний үрэлгэн явдлаа болих үед бусад хүмүүсээс хамаагүй өөр ялгаатай арга замаар амьдарч буй маань бүх хүмүүст илэрхий болж ирдэг.

Ефес 5:5-18 бидэнд асар их зүйлийг бодуулдаг. "Харанхуйн үр жимсгүй ажлууд"-ын талаар энд сөрөөгөөр өгүүлсэн бөгөөд үүний оронд Эзэнд юу таалагддаг болохыг олж мэдэн, тэдгээрийн араас хөөцөлдөхийг бидэнд зөвлөдөг. Амьдралд тан Эзэнд таалагдах юу байна гэж та бодож байна вэ? Үүний араас та бүхий л зүрхээрээ хөөцөлдөн байна уу?

1 Иохан 2:16 дэлхийн хүслүүд Эзэнээс ирдэггүй гэдгийг бидэнд хэлдэг. Хэрэв бид үүнийг ялгаж салгаж байгаа юм бол яагаад бид үүний араас хөөцөлдсөн хэвээрээ байна вэ? Эзэнд таалагддаг гэж мэддэг зүйлээсээ яагаад бид эдгээрийг дээгүүр тавьсаар байдаг вэ?

Үрэлгэн амьдралаасаа салах эхлэл нь үрэлгэн амьдрахаа болиход туслаач хэмээн бид Бурханаас гуйх ёстой. Бурханлаг зүйлс болоод хамгийн сайн зүйлс юу болохыг Тэр бидэнд илчлэх хэрэгтэй. Учир нь гэм биш атлаа бидний сайн гэж хардаг үрэлгэн зүйлс байдаг учир нь тэдгээр нь амьдралд маань Бурханы зорилгыг огтхон ч биелүүлдэггүй аж.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

21 Days to Overflow

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Four Rivers Media-д талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.theartofleadership.com/