1
Матай 7:7
Ариун Библи 2013
АБ2013
Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
Vergelyk
Verken Матай 7:7
2
Матай 7:8
Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.
Verken Матай 7:8
3
Матай 7:24
Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ.
Verken Матай 7:24
4
Матай 7:12
Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.
Verken Матай 7:12
5
Матай 7:14
Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.
Verken Матай 7:14
6
Матай 7:13
Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог.
Verken Матай 7:13
7
Матай 7:11
Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?
Verken Матай 7:11
8
Матай 7:1-2
Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.
Verken Матай 7:1-2
9
Матай 7:26
Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ.
Verken Матай 7:26
10
Матай 7:3-4
Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ?
Verken Матай 7:3-4
11
Матай 7:15-16
Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү?
Verken Матай 7:15-16
12
Матай 7:17
Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг.
Verken Матай 7:17
13
Матай 7:18
Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана.
Verken Матай 7:18
14
Матай 7:19
Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг.
Verken Матай 7:19
Tuisblad
Bybel
Leesplanne
Video's