FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЯЛАЛТААС ТОМ АМЖИЛТ
Билл Баклей
Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгс болгогч Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь
тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн
бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.
- Еврей 12: 2
Уэбстэрийн нэвтэрхий толь бичгэнд ялалтыг “дайн тулаан, хэцүү нөхцөл байдлыг даван
туулах” гэж тайлбарлажээ. Ялах гэдэг нь “эхний байранд орох” гэсэн утгатай. Таны
хувьд аль нь чухал вэ?
Алдарт дасгалжуулагч Биэр Брайнт 1954 онд Техас А&М хөлбөмбөгийн багийг хүлээн
авсан юм. Тухайн баг өмнөх жилүүдэд хэдхэн ялалтыг байгуулсан. Брайнт 111 тоглогчийг
Техасын нэгэн жижиг тосгонд авчирч, 14 хоногийн турш бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн
төгсгөлд зөвхөн 35 тоглогчид улирлын тэмцээнд оролцохоор үлдсэн байжээ. Тэр улиралд
А&М зөвхөн нэг тоглолтонд ялсан бөгөөд Брайнт “Энэ жил бид 1-9 оноотойгоор дууссан ч
эдгээр тамирчид ялахын тулд хэр их хичээл зүтгэл, хөдөлмөр гаргах ёстойг ойлгосон” гэж
хэлжээ.
Тэд ялж чадаагүй ч долоо хоног бүр зовлон бэрхшээлүүдийг давж, ялалт байгуулж байв.
1955 онд Техас А&М баг 9-1 оноотойгоор улирлыг төгсгөж, баруун бүсийн аваргын цомыг
хүртжээ. Олон жижиг ялалтуудын дараа тэд хэрхэн ялах аргаа ойлгосон юм.
Есүс Христийн дагалдагчид бид олон тулаан, бэрхшээл, өөрийнхөө сул тал, завхайрал
зэрэгтэй нүүр тулдаг. Энэ бүрд үргэлж Бурханлаг шийдвэр гаргах хэцүү бөгөөд заримдаа
ялагдсан мэт санагдах нь бий. Харин бид хараагаа Христ рүү чиглүүлж, өдөр бүр Түүний
үгийн дагуу жижиг ялалтуудыг байгуулснаар ялах замд ойртох болно.
1.Танай баг тэмцээнд ялагдсан ч өөр ялалт байгуулж байсан уу? Ямар үр дүн гарсан бэ?
2.Христэд дуулгавартай байснаар та ямар ялалт байгуулсан бэ?
3.Нэмэлтээр унших: Ром 8: 37-39; Еврей 12: 1-2
Эзэн минь, Танд итгэснээр би ялалтаас илүү том амжилтад хүрч болохыг ойлгуулаач.
Амьдралын бүх талбар дээр амжилттай байх бүх боломжийг өгсөн Танд талархъя.
Амьдралдаахэрхэнялалтбайгуулахыгтамирчдадааойлгуулахмэргэнухааныг
соёрхооч. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

How Is It With Your Soul?

My Problem With Prayer

The Discipline of Study and Meditation

How to Love Like Jesus

How to Love Your Work and God

Lighting Up Our City Video 2: Avoiding Insider Language

Reimagine Transformation Through the Life of Paul

Faith in Action: A Journey Through James

Life@Work - Sharing Your Faith in the Workplace
